Playtime Festival-даа явах өдрөө тэсэн ядан хүлээж байна уу? Бид өмнөх дугаартаа "Art & Culture" төрлийн хөтөлбөрүүдийг хүргэсэн бол энэ удаа эрүүл амьдралын хэв маягаар дамжуулан хэрэгждэг сэтгэл зүйн эрүүл мэнд, бясалгал, хөгжмийн сэтгэл засал, хөдөлгөөн, спорт, иога зэрэг хөгжмийн бус хөтөлбөрүүдийг багцлан хүргэж байна. Хөгжмийг сонсох таашаахын зэрэгцээ зүрх сэтгэлээ анагаан, эрүүл амьдралын хэв маягийг хамтдаа хэрэгжүүлцгээе.
PT+ гэж юу вэ?
Playtime Festival-ийн тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хүн төрөлхтөн, түүний сайн сайхан, урлаг, соёл, энтертайнмент, байгаль дэлхийд хайр хүндэтгэл үзүүлэх байдлаар зохион байгуулагддаг хөгжмийн бус хөтөлбөр юм.
Бясалгал, иога, хөдөлгөөн
Playtime Festival нь эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн, зөв дадлыг хамтдаа хэвшүүлэхийг уриалан нийт наадамчдад зориулан бясалгал, иогийн сургалтуудыг үнэ төлбөргүй бэлтгээд байна. Наадамд хүрэлцэн ирсэн хэн бүхэн гурав хоногийн турш бие сэтгэлийн алжаалаа тайлах нь ээ!
#12 Meditation with Shirendev.D - Хоёр дахь өдөр 13:00-14:00 цагаас "Waldo" асарт
#13 Amitas vinyasa yoga - Хоёр дахь өдөр 10:00-11:00 цагаас "Waldo" асарт
#14 Cardio fitness class bt Amjilt fitness center - Хоёр дахь өдөр 12:00-12:30 цагаас "Ali Baba" асарт, Гурав дахь өдөр мөн адил
#15 Yin Yoga and meditation - Хоёр дахь өдөр 12:30-13:30 цагаас "Ali Baba" асарт, Гурав дахь өдөр мөн адил
#16 Zumba class - Хоёр дахь өдөр 13:30-14:00 цагаас "Ali Baba" асарт, Гурав дахь өдөр мөн адил
#17 Social dance Kizomba passion club - Хоёр дахь өдөр 15:00-15:30 цагаас "Ali Baba" асарт, Гурав дахь өдөр мөн адил.
#18 Өглөөний бясалгал - Гурав дахь өдөр 10:00-11:00 цагаас "Waldo" асарт
Кофе амталгаа
Наадмын өдрүүдийг амтат кофегүйгээр хэрхэн төсөөлөх билээ? Хоёр дахь өдрийн өглөө "Waldo" асрыг зорин эрч хүчээ сэлбээрэй.

#19 Coffee workshop with Walking Barista - Хоёр дахь өдөр 11:00-12:00 цагаас "Waldo" асарт
Подкаст, хэлэлцүүлэг
Playtime Festival ээлтэй хот, хамт олныг бүрдүүлэх, хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг тогтвортой хөгжлийн зорилтуудыг чанартай, зөв боловсролын хөгжмийн бус хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж буйн нэг хэсэг нь подкаст хэлэлцүүлгүүд юм.
Энэ жилийн наадамд "Бидний Нууц"," Мандуул подкаст", "Keks podcast" зэрэг залуусын сонсох дуртай подкастууд бийг онцлууштай.

#20 MCS Coca-Cola компанийн "Ногоон Platyime" хэлэлцүүлэг - Эхний өдөр 19:00-20:00 цагаас "La Vie En Rose" асарт
#21 Keks Podcast - Хоёр дахь өдөр 02:00-03:00 цагаас "La Vie En Rose" асарт
#22 Sonsloo Podcast: PT edition - Хоёр дахь өдөр 17:00-18:00 цагаас "Waldo" асарт
#23 Go sustainable хэлэлцүүлэг - Хоёр дахь өдөр 13:00-14:00 цагаас "La Vie En Rose" асарт
#24 Аялгууг гармонжуулах нь сургалт Б.Мөнхбаяр - Хоёр дахь өдөр 14:00-15:00 цагаас "Waldo" асарт
#25 Our secret podcast - Гурав дахь өдөр 17:00-18:00 цагаас "La Vie En Rose" асарт
#26 Үлдэх үг podcast: Tagtaa Publishing - Гурав дахь өдөр 17:00-18:00 цагаас "Waldo" асарт
#27 Мандуул Podcast: Playtime edition - Гурав дахь өдөр 12:30-13:30 цагаас "Waldo" асарт
#28 RITM Pubcast: Playtime special - Гурав дахь өдөр 12:00-13:00 цагаас "La Vie En Rose" асарт
Яруу найраг
Яруу найраг бол зүрх сэтгэлийг анагаагч, яруу найргийг ойлгон дурлах нь нэгэн төрлийн эмчилгээ болдог. Тэгвэл хэдүүлээ Playtime Festival-аар шүлэг яруу найргийн ертөнцөөр аялан уярч суух нь ээ.

#29 "Чи яг зун шиг" Poetry night by UB LIFE - Хоёр дахь өдөр 19:00-20:00 цагаас "Waldo" асарт
#30 Poetry Reading by B.Galsansukh - Хоёр дахь өдөр 12:30-13:00 цагаас "La Vie En Rose" асарт, Гурав дахь өдөр 13:30-14:00 цагаас "Waldo" асарт
#31 Queer Poetry night - Гурав дахь өдөр 16:00-17:00 цагаас "La Vie En Rose" асарт
Пянз
Наадмын өдрүүдээр пянз сонсон таашааж сууцгаах уу? Пянз сонсон, хайж явсан пянзаа өөрийн болгож, пянзанд дурлагсадтай амттай яриа өрүүлэх боломжтой дараах хөтөлбөрүүдийг зориорой.

#32 Vinyl listening session - Эхний өдөр 18:00-19:00 цагаас "La Vie En Rose" асарт
#33 City pop vinyl session - Эхний өдөр 19:00-20:00 цагаас "Waldo" асарт
#34 Vinyl exhibition Pyanz Tolgoit - Хоёр дахь өдөр 10:00-12:00 цагаас "La Vie En Rose" асарт
#35 Vinyl listening session - Гурав дахь өдөр 10:00-12:00 цагаас "La Vie En Rose" асарт
Сэтгэл засал
Хөгжмийн сэтгэл заслын гайхалтай хөтөлбөр, сэтгэлээ уудлах цаг, дуу авиан урлаг хөгжмөөр бясалгахуй гээд л зүрх сэтгэлийг зөөллөн эмчлэх хөтөлбөрүүд зөвхөн Playtime Festival-д нэгэн дор цогцлох болно.

#36 Nature tone: Sound Art meditation - Хоёр дахь өдөр 11:00-12:00 цагаас "Ali Baba" асарт
#37 Self care session by Beautiul heart NGO - Хоёр дахь өдөр 16:00-17:30 цагаас "La Vie En Rose" асарт
#38 Сэтгэлээ уудлах цаг: Сэтгэл зүйч С.Цолмон - Гурав дахь өдөр 15:00-16:00 цагаас "La Vie En Rose" асарт
#39 Дуу авиан урлаг хөгжмөөр бясалгахуй - Гурав дахь өдөр 11:00-12:00 цагаас "Ali Baba" асарт
#40 Sound meditation - Гурав дахь өдөр 14:00-15:00 цагаас "Ali Baba" асарт
Хөтөлбөрөөс харвал PT+ хөтөлбөрүүд ихэвчлэн "Waldo", "La Vie En Rose", "Ali Baba" асруудад товлогдсон байна шүү. Хөтөлбөрөө татаж аваад өөрийн хөтөлбөрөө төлөвлөхөө мартуузай.
Эхний өдрийн нийт хөтөлбөр:
Хоёр дахь өдрийн нийт хөтөлбөр:
Гурав дахь өдрийн нийт хөтөлбөр:
Мөн олон төрлийн сонирхолтой бүтээлч ажлуудын WORKSHOP AREA болон кино үзвэр, хүүхэд багачуудад зориулсан CINEBOX & KIDS ZONE асруудын хөтөлбөрийг тогтоогоод аваарай.