Зөвхөн тухайн улс орны л хэлээр хэлэгддэг, орчуулахад бэрхшээлтэй ч гүн гүнзгий утга учиртай үгсийг хамтдаа сонирхох уу?
1. Komorebi - Навчсан дундах нарны гэрэл
Модны навчсан дундуур нэвт гэрэлтэж буй нарны туяаг илэрхийлэх үзэсгэлэнт япон үг.

2. Iktsuarpok - Маш их санан хүлээхүй
Хойд туйлын уугуул иргэдийн иниут хэлээрх энэхүү үг нь хэн нэгнийг хүлээн, байн байн ирж буй эсэхийг нь харуулдаж, маш их санаж буй мэдрэмжийг илэрхийлнэ.

3. Mangata - Далай дээрх сарны тусгал
Далай дээр сарны гэрэл тусан яг л нэгэн зам харгуй бүтээсэн мэт харагдахыг илэрхийлсэн швед үг.

4. Hiraeth - Үлэмж ихээр санагалзах
Уэльсийн кельт хэлээр энэхүү үг нь өнгөрснөө санан дурсаж, дурсамжаа санагалзан уй гунигт автахыг хэлнэ. Хүүхэд нас, улиран одсон цаг хугацааг үгүйлэхүй.

5. Hyggelig - Сэтгэлээрээ тэврэлдэх
Дани хэлээр энэхүү үг нь тэврэлдэх мэт мэдрэмжийг хэлдэг. Хүйтэн өвөл дулаахан оймс өмсөөд ил галын дэргэд хамтдаа тэврэлдэн суух дотно мөчид энэ үг гайхалтай зохино.

6. Ya’aburnee - Чи намайг оршуулна
Уг араб үг нь шууд утгаараа "чи намайг оршуулна" гэх утгатай. Хэцүүхэн сонсогдож байгаа ч энэ үг үнэхээр гайхалтай утгатай. Хэн нэгнийг өөрөөсөө илүү наслахыг ерөөж ийн хэлж байгаа бөгөөд гунигтай ч үзэсгэлэнтэй гүн гүнзгий утгыг агуулдаг.

7. Toska - Сэтгэлийн зовуурь
"Тоска" гэх орос үгийг Владимир Набоковын "Лолита" зохиолд ийн тайлбарласан байдаг. "Ямар ч шалтгаангүйгээр чин зүрхэнд мэдрэгдэх туйлын шаналгаант өвдөлт, сэтгэлийн зовуурь"

8. Firgun - Бусдын аз жаргалд баярлах
Еврейчүүд энэхүү үгийг бусдад тохиосон сайн сайхан үйл хэрэгт баярлан таашаах мэдрэмжийг илэрхийлэхдээ хэлдэг аж. Бусдын аз жаргалыг хуваалцахуйн аз жаргал.

9. Shemomedjamo - Гэдэс цадавч сэтгэл үл цадах
Маш амттай хоол идэх үед гэдэс цадавч сэтгэл цадахгүй ахиад идмээр санагдах үеийн мэдрэмжийг илэрхийлдэг гүрж үг.

10. Mamihlapinatapai - Нэгэндээ найдах
Гиннесийн номонд маш урт утгыг нэг л үгээр илэрхийлсэн хамгийн товч үг хэмээн оруулжээ. Өмнөд Америкийн энэтхэгүүдийн яахган хэлийн энэхүү үг нь хоёр хүн нэгэндээ найдан хүлээх ч хэн нь ч хийхгүй байх мэдрэмжийг илтгэнэ.

11. Gigil - Хацрыг нь өхөөрдөн чимхэх
Филиппин хэлээр хэн нэгний хацрыг өхөөрдөн чимхэхийг ийн хэлдэг аж. Хайр эгдүүг илэрхийлнэ.

12. Koi No Yokan - Анхны харцаар дурлах
Хоёр хүн анх удаа уулзсан ч хоёулаа нэгнээ өмнө нь таньдаг байсан мэт дурлахыг япончууд ийн хэлдэг гэнэ.

13. Boketto - Өдрийн мөрөөдөлд автах
Өдрийн цагаар ямар нэгэн зүйл ширтэн бодолд автахуйг япончууд ийн хэлдэг бөгөөд амьдралын чухал зүйлсийг эргэцүүлэх үед ашиглана.

14. Bilita Mpash - Зүүдний гайхамшиг
Банту үг. Зүүд нойр, гайхамшигтай зөн билэгтэй, гүн гүнзгий зүүдийг илэрхийлнэ.

15. Waldeinsamkeit - Байгалийг ганцаар таашаахуй
Ой модон дунд ганцаараа алхан байгальтай холбогдон, үзэсгэлэнтэй ганцаардлыг мэдрэхүйг илтгэх герман үг.

16. yuánfèn - Хувь тохиол
Хоёр хүн хувь заяа, хувь тохиолоор учрах мэдрэмжийг хятад хэлэнд ийн хэлнэ.

17. Saudade - Санах
Португалчууд энэ үгээр хэзээ ч эргэн ирэхгүй хэн нэгнийг үгүйлэн, санан дурсах сэтгэлээ илэрхийлдэг.

18. Commuovere - Сэтгэл хөдлөм түүх
Италичууд энэ үгээр зүрх сэтгэлийн утсыг нь хөндөм гайхалтай түүхээс авсан ер бусын мэдрэмжээ илэрхийлж иржээ.
