UBLife Logo
Спорт

Олон улсын “Торгоны зам” авторалли өнөөдөр Төв аймгийн нутгаар дамжлаа

Ub.life
Ub.life
Олон улсын “Торгоны зам” авторалли өнөөдөр Төв аймгийн нутгаар дамжлаа

Дэлхийн томоохон авто уралдааны нэг олон улсын “Торгоны зам” ралли өнөөдөр Монгол Улсын Төв аймгийн Сэргэлэн, Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өндөр, Алтанбулаг сумдын  нутгаар дамжин өнгөрч байна.

Нийт 4811.5 км зам туулах энэхүү уралдааны гараа долдугаар сарын 12-нд ОХУ-ын Эрхүү хотоос эхэлсэн бөгөөд 15-ны өдрөөс манай улсын нутагт шилжин үргэлжилж байгаа юм. Ийнхүү Сэлэнгэ, Дархан, Төв, Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгийгөөр дамжин өнгөрч, 22-нд ОХУ-ын Горно-Алтайск-д өндөрлөнө.

Уралдаанд Орос, Монгол, Хятад, Белорус, Туркменистан, Испани, Швейцарь, Герман, Казахстан, Канад, Кипр, Киргиз, Мексик, Латви, Арабын нэгдсэн Эмирт гэсэн 15 орны 350 автомашин оролцож байна хэмээн “Коммерсант” агентлагаас мэдээлэв.

“Торгоны зам” олон улсын уралдааныг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 1000 гаруй тамирчин оролцож, шууд дамжуулалтыг дэлхий даяар 200 сая хүн үзсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.