UBLife Logo
Спорт

Неймар "Аль Хилал" клубээс хоёр жилийн хугацаанд 300 сая долларын цалин авна

Неймар "Аль Хилал" клубээс хоёр жилийн хугацаанд 300 сая долларын цалин авна

Өдгөө 31 настай Неймар Саудын Арабын "Аль Хилал" клубтэй сунгах ямар ч заалтгүй хоёр жилийн гэрээг үзэглэлээ. "Аль Хилал" түүний төлбөрт 90 сая еврог "ПСЖ" клуб рүү шилжүүлэх юм.

Неймар "Аль Хилал" клубээс хоёр жилийн хугацаанд 300 сая долларын үндсэн цалинг авна. Гэхдээ нэмэлт янз бүрийн нөхцлүүдээс хамааран түүний цалингийн хэмжээ 400 сая доллар хүртэл өсөх боломжтой.

Тухайлахад, "Аль Хилал" клуб хожих бүрт 80 мянган еврогийн урамшуулал халааслах бол, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Саудын Арабыг сурталчлах бүрийдээ 500 мянган еврог нэмэлтээр авна.

Мөн Арабууд түүнд хувийн онгоц бэлдэж, ажилчидтай асар том харшийг Неймарын мэдэлд шилжүүлэв.

Тэрээр "ПСЖ"-д байхдаа гэмтэл бэртэлд олонтоо өртсөн ч зургаан улирлын туршид 173 тоглолтод оролцож 118 гоол оруулсан. Лиг 1-т тав, Францын цомд гурван удаа түрүүлсэн ч, 2020 оны Аваргуудын лигийн финалд "Байерн Мюнхэн"-д хожигдсон билээ. "ПСЖ" клуб Неймар, Килиан Мбаппе, Лионель Месси нарын гурвалсан довтолгоогоор Аваргуудын лигийн анхны түрүүгээ авахаар хэдэн жилийн туршид зүтгэсэн ч эл төсөл сонгодог утгаараа үр дүнд хүрээгүй юм. 

Саудын Арабын төдийгүй Азийн хамгийн амжилттай клубт тооцогддог "Аль Хилал" түүхэндээ 66 цом өргөснөөс, 18 нь Про лигийнх, дөрөв нь Азийн Аваргуудын лигийнх аж. Тус клуб эдгээр тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн амжилттай.

Криштиано Роналду өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Аль-Насср"-тай хоёр жил хагасын гэрээг байгуулсан билээ. Тэр цагаас хойш Карим Бензема, Н’Голо Канте, Калиду Кулибали, Эдуард Менди, Роберто Фирмино, Садио Мане, Марсело Брозович нарын "одод" Саудын Арабын клубүүдэд нэгдээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.