UBLife Logo
-

Шуурхай: Машингүй өдөр үргэлжилж байна

Шуурхай: Машингүй өдөр үргэлжилж байна

Нийслэл 

Энэ сарын 6-25-ны хооронд "Хар хорин" зах, "Өнөр хороолол", Гурвалжин зах, Техник импорт, "Голден парк" хороолол, 4 дүгээр хороолол буюу "Гурван билэг" компани, Төмөр замын соёлын төв орчмын халуун усыг хаахаар болжээ.

"УБДС" ТӨХК-иас мэдээлснээр, энэ онд дулааны шугам сүлжээний "0" зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх аж. 

 

Одохуй

Боксын домогт тамирчин Мухаммед Али 74 насандаа таалал төгссөн талаар BBC мэдээлэв. XX зууны шилдэг тамирчнаар нэрлэгдсэн М.Али нийгмийн нөлөө бүхий зүтгэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч байлаа. 

 

12.00

"Автомашингүй өдөр"-ийн хүрээнд хөдөлгөөнийг нь хязгаарласан зам дагуу үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 31 чиглэлийн 311 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орсон. Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчлэхээр болсон. Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд өнөөдөр явахгүй байгаа юм.  

 

10.00

"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр "Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлт болно.Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн хоёр төрлөөр явуулах юм. Оролцогчид Чингисийн талбайгаас эхэлж тус бүрийн маршрутаар гүйсээр гараандаа буцаж ирнэ.

Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн төрлүүдтэй байх бол сонирхогчдын дунд явуулах марафоныг насны дөрвөн ангиллаар гурван зайд уралдуулна. Тодруулбал, 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш, 10 мянган метртийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм. Гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1.5 км зайтай.

Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах  бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна. Энэ өдөр 

09.30

Нийслэлээс энэ өдрийг "Автомашингүй өдөр"-өөр зарласантай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 08.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
32
17
42
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.