UBLife Logo
Дэлхий

40 хэмийн халуунд ундаассан уутат баавгай дугуйчдаас тусламж хүсчээ

Б.Саруул
Б.Саруул
40 хэмийн халуунд ундаассан уутат баавгай дугуйчдаас тусламж хүсчээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Австралийн өнцөг булан бүрт олон тооны түймэр гарсны улмаас тус тив бүхэлдээ гамшгийн байдалтай байна. Нью Соут Уэльс мужид л гэхэд 427,600 га газар түймэрт автжээ. Энэхүү гамшгийн улмаас хамгийн их хохирч буй амьтад бол Австралийн бэлгэ тэмдэг болсон уутат баавгай юм. Тасралтгүй үргэлжилж буй ойн түймрийн улмаас уутат баавгай идэх хоол, уух усгүй болж, тоо толгой нь ихээхэн хорогдож байна гэжээ. 

Түүнчлэн Аделаид, Викториа зэрэг мужуудад агаарын температур 40 хэм хүртэл халж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Саяхан Аделаид Хилссийн ойролцоо явсан бүлэг дугуйчид өлсөж, ундаассан уутат баавгайтай таарчээ. Тэдний нэг болох Анна Хейслер "Дугуйгаа зогсооход уутат баавгай тун шаламгай намайг чиглээд ирсэн. Би түүнд авч явсан бүх савтай усаа өгсөн. Үнэндээ, тэр дугуй руу авирсан юм. Бидний хэн нь ч өмнө нь ийм зүйл харж байгаагүй" гэжээ. Хейслер хоол хүнс эрэн замын голд явж байхдаа дугуйчидтай таарсан уутат баавгайн зүрх эмтлэм өрөвдөлтэй зургийг инстаграмдаа оруулсан байв. 

Аделаид мужийн уутат баавгайг аврах ажилтан Жейн Брист одоогоор гамшигт нэрвэгдэж, орон гэргүй болсон 46 баавгайг хамгаалалтандаа авсан тухай мэдээлжээ. "Гол асуудлуудын нэг нь гамшигт нэрвэгдсэн уутат баавгайг олохын тулд хамгийн багадаа дөрвөн өдрийг зарцуулж буй явдал юм" гэж тэрбээр ярьжээ. 

Австраличууд гамшигт нэрвэгдсэн уутат баавгайг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, GoFundMe сайтаар дамжуулан хандивын аян эхлүүлээд байна. Одоогийн байдлаар, 2.2 сая австрали долларын хандив цуглаад байга аж. 

Эх сурвалж: Daily Mail 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
28
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...