UBLife Logo
Дэлхий

“Цагаан бүргэд” одонг тойрсон Польш, Украины маргаан

“Цагаан бүргэд” одонг тойрсон Польш, Украины маргаан

Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий энэ сарын 19-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг шагнасан “Цагаан бүргэд” одонгоо хүчингүй болгох зарлиг гаргасан билээ. “Цагаан бүргэд” нь Польшийн төрийн дээд шагнал юм. Зеленскийн одонг хүчингүй болгосон шалтгаан нь тэрээр Украины Зэвсэгт хүчний нэгэн ангийг “Украины босогчдын армийн баатрууд” гэж нэрлэх шийдвэр гаргасан явдал байлаа. Украины босогчдын арми гэдэг нь 1943 онд ЗХУ, Герман, Польшийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан бүлэглэл юм.

Үүний хариуд Зеленский Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкийд одонг нь шуудангаар буцаан илгээж, “Польшийн Ерөнхийлөгч “Цагаан бүргэд” одонгоо ер бусын хүндтэй шагнал гэж хэлсэн. Польш улстай онцгой холбоотой, ард түмэнд нь хайрлагдсан хүнд олгодог гэсэн. За за, хэрэв энэ шагналыг Екатерина II, Бенито Муссолини, Герхард Шредер нар аваад хүчинтэй хэвээр байгаа бол бид Украинд юу хэлэх вэ дээ. Би одонг нь буцаагаад шуудангаар явуулчихлаа” гэж бичсэн байлаа.

Зеленскийн даган мөн тус одонг хүртэж байсан Украины Ерөнхийлөгч асан Леонид Кучма, Виктор Ющенко, Петр Порошенко нар одонгоосоо татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

Польшийн Ерөнхийлөгчийн албаны сайд Агнешка Енджак “Ерөнхийлөгч Зеленский одонгийн талаар ярихдаа Бенито Муссолини, Екатерина II, Герхард Шредер нарын одонг хүчингүй болгоогүй гэж бичжээ. Үүнээс эхний хоёр хүн нь хэвийн нас барсан бөгөөд Польш улс шагналаа нас барсан хүнээс буцаан авдаггүй. Германы канцлерын хувьд тэр хэзээ ч Украины Ерөнхийлөгч шиг Польшийн ард түмнийг ил тод доромжилж байгаагүй. Шредер канцлер байхдаа Германд Гитлер, Гиммлер нарт хөшөө босгоогүй, цэргийн ангиа “СС-ийн баатрууд гэж нэрлээгүй билээ” гэж мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...