ОХУ-ын Буриадын “Гандан Ше Дувлин” хийдийн Хамба лам Олег Намжилов найз нөхөд, үнэнч нөхөрлөлийн талаар сургаал айлдлаа.
Хамба лам “Буддын шашинд нөхөрлөлийг маш үнэ цэнтэй зүйл тул хайрлаж, хамгаалах хэрэгтэй гэж үздэг. Анд найзуудаа худал хуурмаг, хувийн ашиг сонирхол, атаархалгүйгээр дэмжиж, тэдний сайн тал, сайхан чанарыг магтаж байх ёстой. Харин найзаа сайн үйлс бүтээж байхад нь дэмжихгүй, атаархаж байвал ноцтой үр дагаварт хүрнэ. Жинхэнэ найз биш хуурамч нөхрүүд ирээдүйн амьдралдаа өт хорхой, шимэгч, нян, бактерид бариулж, бясаа, могой зэрэг хортой амьтанд хазуулж зовох болно. Мөн анд найзуудын хооронд хов зөөж, муудалцуулах нь том нүгэл. Ховч этгээдүүд маш хүнд том асуудалтай тулгарах болно. Жинхэнэ найз гэдэг ямар ч үед жинхэнэ найз байдаг” гэж хэлжээ.
