UBLife Logo
-

“Буян” компани Эрхүүд үйлдвэрээ нээнэ

“Буян” компани Эрхүүд үйлдвэрээ нээнэ

ОХУ-ын Эрхүү мужийн Хөрөнгө оруулалтын агентлагийн ерөнхий захирал Яна Шевченко “Буян” компани тус мужид үйлдвэр нээх болсон талаар мэдэгдэл хийлээ. Яна Шевченко саяхан Улаанбаатарт ирж, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхантай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцжээ.“Бид ноён Б.Жаргалсайханаас ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө авсан. Ойрын үед түүний төлөвлөгөөг сайтар судлан үзэж, хаана үйлдвэр барих талаар хэлэлцэх болно. “Буян” компани монгол ноолуурыг Герман, Японы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан боловсруулдаг газар. Үйлдвэр бариснаар Эрхүү муж жинхэнэ ориг монгол ноолуурыг ОХУ-д борлуулдаг төв болох юм” гэж ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
37
15
17
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.