“Мөнгөн шонхор” авто клубын залуучууд Оросын алдарт УАЗ-469 машинд зориулан хөшөө босгохоор шийджээ.

Нэг хэсэг Монголын цорын ганц жийп болж байсан энэ машины нуруун дээр Монголын эдийн засаг “зогсож байсан” гээд хэлчихэд буруудах зүйлгүй.

УАЗ-469 машины хөшөөг Замын-Үүд хотод барих бөгөөд энэ нь тус машины Ази дахь анхны, дэлхийд хоёр дахь хөшөө болох юм. Тус машины өлгий нутаг Ульяновск хотод УАЗ-469 машины цорын ганц хөшөө бий.

Ингээд та бүхэнд Монголд алдаршсан орос машинуудыг танилцуулж байна. Тэдэнд зориулан бас хөшөө босгож яагаад болохгүй гэж.

“Волга” машин бол Зөвлөлтийн машин үйлдвэрлэлийн нэрийн хуудас болсон машин. Энэхүү ГАЗ-21 машин Бельги, Грек, Их Британи, Швед, БНАГУ-д их зарагддаг байлаа.

“Волга 24”

Дарга нарын унаа “Чайка”.

Шаахайтай мотоцикл хөдөө хааяа нэг үзэгддэг.

Дотооддоо зарахдаа “Москвич”, гадаадад LADA нэрээр гаргадаг.

1978 онд Брногийн наадмаас алтан медаль авсан “Нива” машин.

Зил-130 машин бол Монголын эдийн засгийг үүрч явсан машин даа.

Алдарт фургон.


Краз, Маз, Камаз гээд л.
