UBLife Logo
Бокс, ММА

Ямада Тэцүя “Ж.Нарантунгалагийн виза нь гараагүй тул ирсэнгүй”

Ямада Тэцүя “Ж.Нарантунгалагийн виза нь гараагүй тул ирсэнгүй”

Монгол Улмын гавьяат тамирчин Жадамбаагийн Нарантунгалаг энэ сарын 2-нд БНХАУ-ын Шанхай-д болох “One Championship – Heroes of the Empire“-д оролцоно.

Түүний өрсөлдөгч нь ZST-ийн аварга асан, Япон улсын тамирчин Ямада Тэцүя юм. 27 настай, жүдо суурьтай тамирчин. Холимог тулаанд 25 тулалдсанаас 18 ялж, 2 тэнцэн, 5 ялагдсан. Хамгийн сүүлд Хятадад 4-р сарын 11-нд болсон “Dacheng Wuyi Chinese MMA Super League” тэмцээнд Zhenyue Huang-ийг ялжээ.

Харин Ямада Тэцүя өнөөдөр твиттер хуудсаараа дамжуулан “Ж.Нарантунгалаг Хятадын виза авч чадаагүй тул ирсэнгүй. Тэмцээний яг өмнө өрсөлдөгч минь солигдлоо. Гэхдээ хийх зүйл ижил болохоор тулалдах л болно. Дорхи зургийг үз дээ. Өрсөлдөгч өөрчлөгдсөн байгаа биз” гэж жиргэлээ.“One Championship” холбооноос албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
29
20
11
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.