UBLife Logo
Миллениал

Ихрийн ордныхныг алмайруулах 10 бэлэг

Ub.life
Ub.life
Ихрийн ордныхныг алмайруулах 10 бэлэг

Ордууд дундаас хамгийн хувирамтгай нь ихрийн орд! Амьдралаа өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг эрмэлздэг, бусдаас хараат байхыг хүсдэггүй ихрийн ордныхон хоёрдмол зан авир, хурц оюун ухаан, дур булаам байдал, хөгжилтэй зангаараа бусдыг татдаг. Хэрэв таны дотны хэн нэгэн ихрийн орд бол эдгээр өдрүүдэд та бэлэг сонгох хүндхэн сорилттой тулгарч байгаа биз ээ. 

Байнга хувьсан өөрчлөгдөж байдаг ихрийнхэнд бэлэг сонгох хэцүү санагдаж болох ч тэдний онцлог зан чанарыг мэдэж байвал энэ тийм ч хэцүү биш юм. Хэрэв та найздаа, хайртай хүндээ ямар бэлэг сонгохоо мэдэхгүй эргэлзэж байвал ухаалаг сонголт хийхэд тань туслах 10 бэлэгний санааг хүргэж байна.    

1. Хэрэв таны дотны найз, хайртай хүн чинь ихрийн орд бол баяр хүргэе! Тэдэнтэй байхад уйдна л гэж байхгүй. Тэд хаана ч явсан хөгжилдөж явдаг хүмүүс. Үргэлж хоёр өөр хүнтэй байгаа мэт сэтгэл төрүүлдэг хүмүүс гэвэл зөвхөн ихрийнхэн. Тиймээс тэдэнд зугаатай, бага зэрэг “хууль бус” зүйл санал болговол хагартлаа баярлах болно. Жишээ нь, “Ёрын хар: Бүткү гаруудын 3 фаари тоглоом” гэвэл ямар сонсогдож байна? Дүрмийг нь уншихад л өөрийн эрхгүй сонирхол татна.     (Тайлбарыг холбоос дээр дарж ороод уншаарай)

2. Ихэр шинэ сонин үзэл санаа, шинэ сэтгэлгээ дүүрэн хүмүүс тул өвөрмөц, шинэлэг зүйлд туйлын соргог ханддаг. Хэрэв таны бэлэг өгөх гэж буй хүн кофенд дурлагч бол сифон ил гал дээр кофе нэрэгч татгалзахын аргагүй сайхан сонголт байх болно. Физикийн гайхалтай туршилт хийнгээ амтат кофегоо чанана гээд төсөөлдөө.    

3. Ихрийн ордны эрчүүд хурц ухаантай, хөдөлгөөний эвсэлтэй, хүнд сайхан магтаалын үг хэлдэг, хамт олныхоо зүрх сэтгэлийг татаж чаддаг. Тэр хэрээрээ гадаад төрхөндөө анхаарах нь бий. Тиймээс гоёмсог зангиа, энгэрийн алчуур тэдэнд илүүднэ гэж байхгүй.

4. Ихрийн ордыхон оюун санааны хэрэгцээг бүхнээс чухалчилдаг. Тиймдээ ч ихрийн ордноос урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнхи салбарын олон суутнууд төрдөг биз. Энэ утгаараа ихрийн ордныхонд таалагдах хамгийн сайхан бэлгүүдийн нэг нь ном. Ялангуяа хэвшмэл юм бүхэнд дургүй тэдэнд сайхан амьдралд хүрэх эсрэг замыг томъёолсон “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” таалагдах нь гарцаагүй. Цаанаасаа л тэрслүү хүмүүс шүү, тиймээ?   

5. Ихэрт тэвчээр, тогтвортой зан дутагдалтай. Заримдаа тэдний амьдралыг хөндлөнгөөс харахад салан задгай, эмх цэгцгүй, ёс журамгүй мэт харагдах нь бий. Жижиг сажиг зүйлсээс эхлээд бичиг баримтаа ч ойр ойрхон гээх магадлалтай хүмүүс. Яагаад тэдэнд аятайхан түрийвч бэлэглэж болохгүй гэж? 

6. Хэрэв бэлэг сонгох гэж буй хүн тань ихрийн ордны эмэгтэй бол танд нэг нууц шивнэе. Энэ ордны эмэгтэйчүүд ухаантай, тал бүрийн авьяастай, сэргэлэн цовоо, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй байх нь элбэг. Гэвч түүнийг өөртөө аргамжиж, харилцаагаа урт удаан үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол “Би үргэлж дэргэд чинь байгаа шүү” гэдгээ мэдрүүлэх нь чухал. Магадгүй харах тоолондоо таныг санахаар бэлэг өгч болно шүү дээ. Жишээ нь, зураг тус бүр нь цаанаа гүн утга агуулга, бэлгэдлийг шингээсэн өнгө солигддог пластик дэр тохирч мэднэ. 100 хувь хүнсний зориулалттай материалаар хийсэн, эко баглаа боодолтой, удаан эдэлгээтэй пластик дэр тийм ч түгээмэл биш шүү дээ.   

7. Ихрийн ордныхонд цаанаа л нэг далд, нууцлаг шинж чанар байдаг ч түүнийгээ барагтай бол нээхгүй. Гэлээ ч сэтгэлээр унах хэрэггүй дээ. Түүний анхаарлыг татмаар байвал санаа сэтгэлийг нь байнга сэргээхийг хичээ. Романтик орчныг бүрдүүлж, хоёулахнаа цагийг өнгөрөө. Чамин, тансаг орчныг бүрдүүлэхэд тань зүрхтэй оргилуун дарсны хундага хэрэг болж мэднэ. Хоёрдмол шинж чанартай орд тул хос хоёр зүйлээс бүрдсэн бэлэг таалагдана.    

8. Ихрийн ордныхон хуурай мэдрэмтгий арьстай төдийгүй ханиад томуу, харшилд амархан өртдөг хүмүүс. Мөн тархи нь байнга ажиллаж байдаг тул сайн унтаж амрах хэрэгтэй байдаг ч ихрийнхэн биеэ суллаж, амраахдаа тааруу. Тиймээс тэдний гоо сайхан, эрүүл мэндэд анхаарал тавьбал хэзээд баярлах болно. Байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн бүхий “Гоо” брэндийн бэлгийн багцаас сонголтоо хийгээрэй. 

9. Гадаад руу аялалаар явах, ер бусын гоё чамин зүйлсэд дурладаг хүмүүс бол гарцаагүй ихрийн ордныхон. Заримдаа бүр шал хэрэггүй худалдан авалт хийж, өр ширэнд орох нь ч бий. Ийм л дэвэргэн, сэтгэл хөдлөл бүхий хүмүүст тохирсон чамин бэлгийг нь сонгоод өгчихвөл жинхэнэ сэтгэлийн утсыг нь хөндөнө гэж мэд. Бүсгүй хүн л болсон хойно Сваровски шигтгээтэй гоёмсог ээмэг шохоорхох нь дамжиггүй. Нээрээ ихрийн ордныхон саарал өнгөнд дурладаг гэдгийг бүү мартаарай.   

10. Тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл бол яг үнэндээ халамж анхаарал, хайр энхрийлэл. Ихрийнхэнд ганцаардлаас илүү аймшигтай зүйл гэж үгүй. Тиймээс та хайртай хүнтэйгээ хамт байж, хань болохыг хүсэж байгаа бол ердөө л дуртай амттаныг нь бариад оч. 

Дашрамд дуулгахад, эдгээр бэлгүүд бүгд Ard Shop-д худалдаалагдаж байгаа бөгөөд онлайнаар захиалж, хүссэн газраа хүргүүлж авах боломжтой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
1
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.