Бид үг үйлдлээрээ хайртай нэгнээ гомдоож, шархлуулах үе байдаг. Он цагийн эрхээр, эсвэл уучлал гуйгаа дл мартагдчихна гэж боддог ч сэтгэлийн мухарт үлдэж орхидог тийм үгс байдаг. Та ямар үгсийг хайрладаг хүндээ огтхон ч хэлж болохгүй талаар эндээс уншаарай.
1. "Хэзээ ч үгүй" эсвэл "үргэлж"
Би хэзээ ч тэгэхгүй ч юм уу, үргэлж тэгэх болно. хэзээ ч үгүй гэсэн үгийг хэлэх ёсгүй гэнэ. Учир нь энэ үг худал болж хувирах тохиолдол асар их учир нөгөө хүнийхээ урмыг хугалах эсвэл сэтгэлийг нь өвтгөх магадлалтай. Үнэндээ танд ч бас асар их дарамт болж мэднэ.

2. "Амаа тат"
Энэ бол маш бүдүүлэг, түрэмгий үг. Маргалдааны үеэр энэ үгийг хэлэх тохиолдол байдаг бөгөөд энэ нь тухайн хүндээ маш хүнд, хэцүү санагдах болно.
3. "Чи бол тэнэг амьтан"
Үнэн сэтгэлээсээ нэгнээ ингэж хэлэх нь тухайн хүнийг өөртөө эргэлзэх, өөрийгөө голох мэдрэмжид унагааж орхидог байна.
4. "Өрөвдөлтэй юм"
Хэн нэгнийг өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй гэж хэлэх нь үнэндээ тухайн хүнээ маш ихээр доромжилж буй хэлбэр гэнэ. Хайрладаг нэгэндээ яаж ч гомдсон, эсвэл тэр хүндээ яаж ч уурласан энэ үгийг хэлж болохгүй.

5. "Битгий буруугаар ойлгоорой... Гэхдээ..."
Ингэж хэлбэл үнэхээр л буруугаар ойлгох болно. Та магадгүй маш шударга байх гэж оролдож болно л доо. Гэхдээ тэр хүндээ таалагдахгүй, бас хэлэх хэрэггүй гэж бодож байвал орхих хэрэгтэй.
6. "Эр хүн шиг байгаач / Бүсгүй хүн шиг аашлаач"
Та түүнийг хүссэнээрээ байлгахыг оролдсон ч, бас түүний байр байдал таалагдахгүй байлаа ч ингэж хэлэх нь утгагүй хэрэг. Хайртай хүнээ та дэмжиж, туслах ёстой болохоос доош нь хийх ёсгүй.
7. "Би хэлсэн биз дээ!"
Энэ үг байдлыг улам л дордуулах болно. Тиймээс аль хэдийнээ болсон үйл явдлын араас энэ үгийг битгий хэрэглэж байгаарай.
8. "Надад хайртай л юм бол..."
Та энэ үгээр бусдад дарамт мэдрүүлж болохгүй. Хайр нэгнээ дэмждэг, улам ихээр хөөргөдөг атал энэ үгийг яг л ял шиг болгож болохгүй шүү дээ.

9. "Надад хамаагүй"
Тэр хүнээ анхаарахаа больж эхлэх цагт л харилцаа жинхэнээсээ сүйрч эхэлдэг. Энэ үг ялангуяа шууд л харилцааг хааж орхидог.
10. *Хараалын үг*
Та ямар ч тохиолдолд, бүр яаж ч уурласан хайртай хүндээ хараалын үгийг битгий хэлээрэй. Энэ нь тэдний сэтгэлийг эмтэлж, байнга бодогдох болно.
11. "Үзэн ядаж байна"
Үзэн ядах гэдэг өөрөө маш хүчтэй, хүнд мэдрэмж. Тэр тусмаа хайрын яг эсрэг мэдрэмж шүү дээ. Та түүнд ингэж хэлснээр хайргүй гэж хэлж байгаагаас ямар ч ялгаагүй.
12. "Би чамтай хэзээ ч таараагүй байсан ч болоосой"
Энэ үг бүхнийг дуусгах болно. Тэр чигт нь. Түүнгүйгээр амьдрал тань дээр байх байсан гэдгийг дуулаад бүх зүйл дууссан гэдгийг мэдэрч, цаашид хамт байх чадалгүй болно. Энэ үгсийг та хайртай л бол тэр хүндээ битгий хэлээрэй.

Та ямар үг сонсохыг хүсэж байна, яаж халамжлуулмаар байна, яг түүнийгээ нөгөө хүндээ мэдрүүлж байж л өөрөө бас мэдэрч чадах юм шүү.