UBLife Logo
Newsfeed

Монголд солирын бороо үзэх аялал зохиогдох гэж байна

Монголд солирын бороо үзэх аялал зохиогдох гэж байна

Энэ жил 4 дэх удаагаа зохиогдох гэж буй "Солирын бороо үзэх аялал" эвентийн тухай хэдэн мэдээллийг танд хүргэхээр шийдлээ. Наймдугаар сарын 11 буюу ням гарагт Төв аймгийг зорьж, солирын бороог өөрийн нүдээр үзэх хүсэлтэй хүн болгон анхаарна уу.

Солирын бороо нь ихэвчлэн өвөл, хавар болон намар цагт тохиох боловч газарзүйн байрлалаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдмал тул цөөн тооны солир харагддаг. Харин зөвхөн зуны улиралд ганцхан удаа тохиох солирын бороо нь илүү тод харагддагаараа онцлог.

Зөвхөн солирын бороог харах гэж манай улсад дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг байна.

Энэхүү байгалийн үзэгдлийг харахад ямар ч одон орны дуран шаардлагагүй.

Эвентийн хувьд бол солирын бороо болох байршил болон цагийг бүртгүүлсэн хүмүүстээ хэлэх юм байна.

Насны хязгаар: 16-аас дээш бөгөөд 16-аас доош насны хүн харгалзах хүнтэйгээ явна.

Хүний тоо: Эхэлж бүртгүүлсэн 50 хүн.

Тасалбарийн үнэ: 50000₮

Тасалбарт багтах зүйлс:

- Ирж очих унааны зардал

- Халуун хоол- Хээрийн кофе (By Wild coffee brewers) /орой-өглөө/- Ил гал дээрх marshmallow

- Зурагчны хөлс- Кино үзвэр (Outdoor cinema)

- Халуун вино (Mulled wine)- Хамтлаг дуучдын тоглолт- Өглөөний цай

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
7
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.