UBLife Logo
Байгаль

National Geographic: Дэлхийн дулаарал бидний амьдралд

Ub.life
Ub.life
National Geographic: Дэлхийн дулаарал бидний амьдралд

Хүн төрөлхтөн агаар мандалд нүүрсхүчлийн хий, метан зэрэг дулааныг хадгалдаг хүлэмжийн хийг эрчимжүүлснээр уур амьсгалын өөрчлөлт бий болж дундаж температур өсөхөд хүрч байна. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн цаг агаарыг хамаарах уу гэвэл үгүй. Учир нь цаг агаар байгалийн гамшиг, зэрлэг амьтдын амьдрах орчны өөрчлөлт, далай тэнгисийн өсөлт гээд олон төрлийн нөлөөллийг хамардаг.

Дэлхийн дулаарал юунаас үүдэлтэй вэ?

Сүүлийн 150 жил гаруй жил аж үйлдвэржсэн улс орнуудад газрын тос, хий гэх мэт шатах ашигт малтмалыг түлшинд их хэмжээгээр зарцуулжээ. Хий нь шатах явцдаа агаар мандалд нэвтэрч, үл үзэгдэх давхарга үүсгэх ба энэ давхарга нь нарны илчийг шууд тусахаас хамгаалдаг байна. Мөн дэлхийн дулааныг сансарт гарахаас сэргийлдэг юм. Энэ үйл явц нь яг л хүлэмж шиг дулаацуулах маягаар явагддаг бөгөөд үүнийг хүлэмжийн хий гэж нэрлэдэг.

Нүүрстөрөгчийн давхар исэл нь хамгийн түгээмэл хүлэмжийн хий бөгөөд агаар мандлын уур амьсгалын бохирдлын 75 орчим хувийг эзэлдэг. Энэ хий нь газрын тос, хий, нүүрс үйлдвэрлэх, шатаах бүтээгдэхүүнээс ялгардаг бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийн дөрөвний нэг орчим нь мод, хөдөө аж ахуйд зориулж цэвэрлэсэн газраас үүсдэг.

Метан бол хүлэмжийн өөр нэг түгээмэл хий юм. Метаны гол эх үүсвэрт хөдөө аж ахуй, газрын тос, байгалийн хий олборлолтоос үүдсэн хаягдал, хогийн цэгийн хог хаягдал зэргээс үүддэг. Хэдийгээр метан нь хийн ялгаралтын 16 хувийг бүрдүүлдэг ч нүүрсхүчлийн хийгээс ойролцоогоор 25 дахин хүчтэй бөгөөд илүү хурдан тархдаг. Иймд метан нь дулааралд их хэмжээний нөлөө үүсгэдэг гэсэн үг бөгөөд метаны бохирдлыг зогсоох нь агаар мандлын дулаарлын хэмжээг хурдан хязгаарлах боломжтой гэсэн үг юм. 

Дэлхийн дулаарлын нөлөө

Дэлхийн дулаарал нь зөвхөн температурыг нэмдэггүй. Дэлхий халах тусам хур тунадас улам нэмэгддэг байна. Агаар мандалт дахь чийгийн өсөлт нь шар усны үер, хар салхи, цасан шуургыг үүсгэдэг. Энэ байдал цаашид хүрээгээ тэлсээр байвал эрчимшил ихтэй хур тунадас орж, үер, усны гамшгийн аюул нэмэгдэнэ. Мөн дулаан агаар газрын гадарга дээрх усыг маш хурдан хугацаанд ууршуулдаг. Энэ нь хур тунадас орохгүй байгаа газар нутаг хатаж, улам хуурайшна гэсэн үг юм. Газрын гадаргаас уурших ууршилтын хурд нэмэгдсэнээр хөрс хуурайшиж, хуурай байх хугацаа уртасна. Гэтэл ширүүн бороо богино хугацаанд цутган орвол үерийн давтамж улам нэмэгдэнэ.

Дэлхийн дулаарлаас үүдэн бий болсон гамшгийн мэдээг товч тоймловоос:

  • Дэлхийн дулаарлын уршгаар шүрэн хадуудын 18% нь үгүй болж маш ховор экосистемийн тоонд орсон. Далайн шүрэн амьтан халуунд өнгөлөг замгаа гадагшлуулан сүнс шиг цагаан болж хувирдаг бөгөөд энэ нь шүрийн амьдрах чадварыг сулруулж амархан үхэхэд хүргэж буй. 

  • Температурын өсөлт, хур тунадасны хэв маяг өөрчлөгдөж байгаа нь ой хээрийн түймрийг ихэсгэж байна. 

  • Ган гачигдлын улмаас моднууд үхэж, их хэмжээний ойн экосистемийг  алдагдалд хүргэж байна. 

  • Цаг агаарын тэнцвэргүй нөхцөлөөс үүдэн дэлхийн  зарим хэсэгт хур бороо багассанаас ургац тариалах боломж багасаж байна.

  • Хар салхи улам их хор хөнөөлтэй болж, илүү их бороо орж байгаа нь үер усны гамшигт хүргэж байна.

Бид дэлхийн дулаарлыг хэрхэн бууруулах вэ?

Дэлхийн дулаарлын өсөлтийг хязгаарлах нь хэдий боломжтой зүйл боловч улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Дулаарлыг бууруулахын тулд хүлэмжийн хийг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч ашиглах, техник, технологийг боловсронгуй болгох, эрчим хүч, зам тээвэр, ой хамгаалах, ойжуулах боломжтой. Эцэст нь бид дулааны температурт дасан зохицохоос өөр аргагүй билээ. Байгалиа хайрлан амьдрах, хэв маягаа өөрчлөх нь дулаарлын эрчимт хугацааг сулруулахад том нөлөө болно. Жишээ нь гэрэл цахилгаан, усаа хэмнэх, гэрлийн эх үүсвэрийг нарны зайнаас авах, цахилгаан машин унах, хогоо дахин ашиглах, махны хэмжээг багасгах гэх мэт. Хүн төрөлхтөн бид байгалийн хуулиас зугтах боломжгүй билээ. Иймд амьдарч буй эх дэлхийгээ хайрлаж, хамтдаа хичээцгээе. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.