Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Таалагддаг хүн рүүгээ мессеж бичихдээ хийж БОЛОХ, БОЛОХГҮЙ зүйлс


Харж явдаг хүнийхээ утасны дугаар, сошиал хаягийг олж авах шиг амархан зүйл үгүй. Харин түүн рүү анхны зурвасаа илгээж, яриа эхлүүлэх шиг адармаатай, хэцүү зүйл байхгүй гэдэгтэй уншигчид санал нийлэх биз ээ. 

Тэгвэл энэ хэцүүхэн давааг хэрхэн амжилттай эхлүүлэх талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна. 

Тохиромжтой үеийг хүлээх хэрэггүй

Та өөрөөсөө эсвэл найзаасаа “Чи тэр хүнийхээ утасны дугаар, фэйсбүүк хаягийг нь олж аваад мессеж бичих гэж хэр удсан бэ” гэж асуугаад үзээрэй. За даа, олж авангуутаа бичсэн гэж хариулах хүн гарын таван хуруунд багтахуйц цөөхөн байх биз. Олонхи нь олон өдөр бодсон, эргэлзсэн, хүлээсэн гэж хариулах болов уу. Хэрэв та хоёр нэг фитнесст хамт явдаг, нэг сургуульд сурдаг гэх мэт зүс таних хүмүүс байгаад, аз таарч дугаараа солилцсон бол тухайн өдрийнхөө орой эсвэл маргааш нь бичихийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Хэт олон хоногийн дараа холбоо баривал чамтай дугаараа солилцсон гэдгээ мартсан байх магадлалтай. Эсвэл чи түүнийг сонирхоогүй юм байна гэж итгэсэн байх эрсдэлтэй гэнэ. Гэхдээ хэт орой эсвэл эрт бичих тохиромжгүй гэдгийг санаарай.

Мөн нэгэнт л чамд дугаараа өгсөн бол тухайн хүн ч гэсэн чамайг тодорхой хэмжээгээр сонирхсон байж таарна. Тиймээс бүтэлгүйтэх вий гэж хэт эмээх хэрэггүй. 

Яриагаа хэзээ ч битгий Hey, Hi, Hello гэж эхлүүл

Анхны зурвасаа бичихдээ ганцхан Hey, Hi, Hello гэж бичих нь хамгийн муу эхлэл гэдгийг олон хүний бүтэлгүйтсэн туршлагаас мэдэж болно. Энэ нь уншиж буй хүнд чамайг хайхрамжгүй, залхуу, уйтгартай хүн гэсэн дохио өгөхөөс гадна өөрийг нь чухалчилж үзэхгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх магадлал өндөр байдаг гэнэ. 

Анхны зурвасаа бичихдээ ганцхан Hey, Hi, Hello гэж бичвэл чамайг хайхрамжгүй, залхуу, уйтгартай хүн гэсэн дохио өгөх магадлалтай

Нүүр тулж уулзахаас өмнө бичиж буй зүйлдээ болгоомжтой ханд 

Хэрэв та хоёр хараахан уулзаагүй байгаа бол эсрэг талын хүндээ өөрийгөө аль болох зөв, бодитой ойлгуулахыг хичээгээрэй. Зурвас бичиж байх явцдаа хүмүүс чиний тухай төсөөллийг дотроо бий болгосон байдаг бөгөөд анхны уулзалт дээр дээрх төсөөллөөс нь өөр хүн байвал цаашдын харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Товчхондоо бол “худ гар” байж болохгүй гэсэн үг. Үүнээс гадна түүнийг болзоонд урихаар төлөвлөж байгаа бол энэ 7 хоногт завтай юу, амралтын өдрөөр юу хийх вэ гэж асуухын оронд тодорхой нэг өдөр, цаг товлож санал тавиарай. 

Зурвас бичиж байх явцдаа хүмүүс чиний тухай төсөөллийг дотроо бий болгосон байдаг бөгөөд анхны уулзалт дээр дээрх төсөөллөөс нь өөр хүн байвал цаашдын харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Гол нь тайван, хүлээцтэй 

Яриа жаахан бүтэмжгүй эхэлсэн бол санаа зовоод хэрэггүй. Ялангуяа эсрэг талын хүн чинь хариу бичилгүй удах, “seen”-дсэн тохиолдолд хүлээцтэй байхыг зөвлөе. Хэт эрээ цээргүй, түрэмгий байх нь чамайг гэсэн сонирхлыг бууруулах нэг шалтгаан болдог. Ихэвчлэн чиний яриа голлож, эсрэг талын хүн чинь ганц хоёр үгээ хариу бичиж байвал түр завсарлаад нэг, хоёр өдрийн дараа зурвас бичээрэй. Үнэхээр чамайг сонирхохгүй байна уу эсвэл тухайн үед хүндэтгэх шалтгаанаар зурвас бичих боломжгүй байсан уу гэдгийг дараагийн удаа холбоо тогтоохдоо мэдэж болно.

Үг, үсгийн алдаа чиний бодож байгаагаас ч илүү чухал 

Таалагддаг хүн рүүгээ бичих нь найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ бичихээс огт өөр зүйл юм. Учир нь тэр таныг сайн мэдэхгүй учраас өөрт байгаа мэдээлэл, харилцан яриагаар дамжуулж таны тухай мэдэж авна. Гэтэл ердийн харилцан яриа үүсгэхдээ алдаатай бичдэг, хэт их үг товчилдог бол түүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй нь лав. Хувийн туршлагаас хэлэхэд, кириллээр алдаагүй, ойлгомжтой бичдэг хүнийг соёлтой, боловсролтой мөн намайг хүндэлж байгаа юм байна гэж дүгнэдэг. 

Зурвас бичиж байхдаа эможи ашиглах, наргиан хийх, ёжлох, “аальгүйтэх”-дээ хүртэл болгоомжтой байх хэрэгтэй.

Ярианы өнгө 

Зурвас бичиж байхдаа эможи ашиглах, наргиан хийх, ёжлох, “аальгүйтэх”-дээ хүртэл болгоомжтой байх хэрэгтэй. Хангалттай дотно болоогүй бол “Царайлгаа”, “Хөөрхөнөө”, “Гүнжхэн минь” гэх мэт нэршлийг ашиглах хэрэггүй. Гэхдээ тохиромжтой эможи ашиглах нь яриаг илүү нээлттэй, дотно болгодог гэж онлайн болзооны мэргэжилтнүүд бичжээ. Мөн сэлфи, бусад зургаа одоохондоо түүн рүү илгээхгүй байсан нь дээр болов уу. 

Хариу бичих цаг

“Зурвасанд тэр даруй хариу бичих хэрэггүй”, “Хариу бичихээс өмнө гурван минут хүлээ” гэх мэт түгээмэл зөвлөгөө байдаг. Яг үнэндээ зурвас уншаад хариу бичмээр байвал элдэв зүйл бодолгүй бичиж л орхи, хүсвэл хэдэн минут хүлээ. Ямар нэгэн дүрэмд баригдах хэрэггүй гэдгийг сануулъя. Хэрэв эсрэг хүн чинь таны ганц хоёр зурвасанд хариулаагүй бол магадгүй завгүй байгаа байх. Харин гурвын гурван зурвасанд хариу бичээгүй бол харилцаагаа дуусгах нь зөв байж мэдэх юм. Ялангуяа та хоёр нүүр тулж уулзсаны дараа ийм зүйл тохиолдсон бол зүгээр л таалагддаг хүнээ тайван орхи. 

Хэрэв эсрэг хүн чинь таны ганц хоёр зурвасанд хариулаагүй бол магадгүй завгүй байгаа байх. Харин гурвын гурван зурвасанд хариу бичээгүй бол...

Харин эсрэг талын хүмүүст хандаж хэлэхэд, таныг болзоонд урьсан залуу эсвэл бүсгүй таалагдаагүй бол усанд хаясан чулуу шиг алга болохын оронд дахиж уулзаж чадахгүй нь гэдгээ эвтэйхэн тайлбарлаад харилцаагаа цэглэхийг зөвлөж байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
18
23
0
2
0
1
4

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

shaadin 2020.09.24 172.68.146.149

shaadin

0 Хариулах