Та гарцаар гарахын тулд зөндөө удаан хүлээж үзсэн үү? Гэрийн чинь ойролцоо явган хүний зам тавигдсан ч гэрэлтүүлэггүй байгааг анзаарсан уу? Энэ мэтчилэн бидний амьдарч буй хот, дүүрэг, хороонд тулгамдаж буй асуудлыг зүгээр хараад өнгөрөх эсвэл хэн нэгэн шийдвэрлэж өгөхийг хүлээх бус, өөрсдөө оролцож, өөрчлөх ЭРХ бас БОЛОМЖ үргэлж байдаг.
Миллениал залуусын төлөөлөл болсон Баянзүрх дүүргийн 1-р хорооны иргэн Х.Болорбат, Хан-Уул дүүргийн 15-р хорооны иргэн Э.Орхон нар амьдрах орчноо сайжруулахын тулд ямар асуудлыг хөндөж, хаана хандан, эцэст нь ямар үр дүнд хүрснийг 'UB.LIFE-ийн туршилт' булангийн шинэ дугаараас үзээрэй.