Хайх зүйлээ бичнэ үү

мин

10.16: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 8 сэдэв

Өнөөдөр таны мэдэх ёстой бүх зүйл.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тод хар өнгөөр тэмдэглэсэн линк рүү орно уу.

Өнөөдөр таны мэдэх ёстой бүх зүйл:

Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна.

Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жилийг тохиолдуулан Сүхбаатарын талбай дээр хууль зүйн болон өмгөөллийн зөвлөгөө үнэ төлбөргүй өглөө.

Намрын цэрэг татлагыг дүүргүүдэд энэ сарын 20-22-нд зохион байгуулах бөгөөд цэргийн зарлан дуудах хуудас 94.5 хувьтай хүргэгдээд байгаа юм байна.

Олимпийн алт, мөнгөн медальт тамирчин, МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тун удахгүй зодог тайлж, улс төрд хүч сорихоор шийдсэнээ зарлав.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд болов. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох хэргийн нотлох баримт дутуу хэмээн үзэж, хурлыг 14 хоногийн дараа буюу энэ сарын 30-ны өдөр дахин хэлэлцэхээр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Аравдугаар сарын 20-нд бүх нийтээр АМРАХГҮЙ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ байрны урд цалин нэмэгдүүлэхийг шаардаж өнөөдөр тайван жагсаал хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тавхан настай балчир охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн нэгэн сэтгэл сэрдхийлгэм аймшигт явдал болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
6 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
7 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
46
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.