Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тедди Ринер IJF-ийн 5 асуултад хариуллаа

Би залуу байна, татами дээр гараад таашаал авч байгаа хэвээр байна.


Олон улсын жүдо бөхийн холбооноос алдарт жүдочидтой богино экспресс ярилцлага хийж байгаа билээ. Бид өмнө нь гавьяат тамирчин Д.Сумъяа, Францын Кларисс Агбеньену, Бразилийн Майра Агияр нарын хариултыг толилуулсан билээ. Энэ удаад дэлхийн 10 удаагийн аварга Тедди Ринер байцаалтад оржээ.

-    Та авч болох бүх цом, шагналыг хүртсэн. Үргэлжлүүлэн барилдаад байх хүслийг тань юу өдөөдөг хэрэг вэ?
-    Жүдод дурласан дурлал, хайр. Би залуу байна, татами дээр гараад таашаал авч байгаа хэвээр байна. Тэгэхээр шинэ юм сурч, хөгжиж, шагнал авч байгаа цагтаа барилдсаар байх болно.
-    Та олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй тамирчны нэг. Дээд зэрэглэлийн тамирчны амьдралд олон нийтийн сүлжээ ямар үүрэгтэй вэ?
-    Шүтэн бишрэгчид, фэнүүдтэйгээ ойртож дотносон, зургаа үзүүлж, баяр баясгалангаа хуваалцахад чухал хэрэгтэй. Ингэж байж фэнүүд надтай дотно болно.
-    Чиний гол өрсөлдөгч хэн бэ? Тэдэнтэй барилдахдаа яаж бэлтгэдэг вэ?
-    Жүдо бөхийн өнөөгийн хөгжлийг аваад үзэхэд хэн нь ч хэнийгээ ялж чадах болсон. Байнга хөгжин, шинэ юм хийн, судлаж байх хэрэгтэй. Энэ нь манай спортын сайн тал. Спортын бусад төрөлтэй л ижилхэн жүдод ямар ч өрсөлдөгчийг басаж болохгүй.
-    Энэ жилийн ДАШТ-д оролцохгүй гэл үү?
-    Харамсалтай нь тийм. Ингэж шийдэхэд хэцүү л байлаа. Гэхдээ энэ шийдвэр надад 2024 он хүртэл барилдах хүч, эрч өгч болох юм. Магадгүй урьд өмнө хэний ч хийж байгаагүй зүйл хийхэд энэ  жилийн ДАШТ-д оролцохгүй минь тус болох учиртай.
-    Жүдо бөхөөс хамгийн үнэлдэг зүйл?
-    Зориг зүрх, хүндлэл. Энэ хоёр чанар байхгүй бол чи татами дээр ч сайн бөх болохгүй, амьдрал дээр ч сайн хүн болохгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
6
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.