Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сонгууль-2017: Нэр дэвшигчдийн ГАДААД БОДЛОГОД баримтлах ОНЦЛОХ амлалтууд

Тэд ямар амлалт өгсөн бол?


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар цуврал болгон хүргэж байна. Цувралынхаа энэ удаагийн дугаарыг “Тэдний ГАДААД БОДЛОГЫН гол амлалтууд нь юу вэ?” сэдвийн хүрээнд бэлдлээ.  

 

  • Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улс төржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ.
  • Хөрш хоёр улстай стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж уламжлалт, эв тэгш, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлнэ.
  • Бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
  • Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, дэд бүтэц, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт Монгол Улсын оролцоог хангана.
  • Монгол Улсын иргэд гадаадад визгүй чөлөөтэй зорчих улсын тоог нэмэгдүүлэх бодлого баримтална.

  • Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэсэн, тууштай гадаад бодлого хэрэгжүүлэх нь Ерөнхийлөгчийн нэн тэргүүний зорилт байна. 
  • ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллaна.
  • Монгол Улсыг олон улсын агаарын болон автозам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн зангилаа болгох, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн ороход үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн манлайлан оролцоно.
  • Бусад улс орнуудтай хийсэн татвар давхардуулан ногдуулахгүй байх тухай гэрээ, мөн эдийн засгийн ач холбогдол бүхий бусад хэлэлцээрийг эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмын дагуу Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллана.
  • Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй, ардчиллын үнэт зүйлсийг дээдэлдэг улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг дэмжинэ.
  • Монгол улстай эртний түүхэн харилцаатай Энэтхэг болон Төв Азийн орнууд, Турк зэрэг орнуудтай үүсгэж буй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, соёл, хүмүүнлэгийн харилцаагаа гүнзгийрүүлж, аялал жуулчлал болон бизнес, эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.
  • Гадаад бодлогыг улс төржилтөөс ангид, нэгдмэл байлгах зарчмыг тууштай баримталж, төр засгийн байгууллагуудын гадаад харилцааг нэгдсэн зохицуулалттай болгох бодлого баримтлана.
  • Гадаадад амьдарч байгаа олон мянган иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, эх орондоо чөлөөтэй зорчих, Монгол улсынхаа улс төр, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бололцоог нь хангахад байнга анхаарна.
  • Гадаадад богино хугацаагаар зорчиж байгаа иргэдэд тухайн оронд зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, зорчиж байгаа үедээ үндсэн эрхээ эдлэх, эрх нь зөрчигдсөн үед бүх талын тусламж дэмжлэг авдаг байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө онцгойлон анхаарч, эрх зүйн орчин бүрдүүлнэ.
  • НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол Улсын баримталж буй уламжлалт идэвхтэй байр суурийг цаашид ч хадгална. НҮБ-ын шийдвэрийн үндсэн дээр, түүний ивээл дор хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар цаашид ч идэвхтэй оролцоно.
  • Дэлхий дахины болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангах эрмэлзэл бүхий олон талт олон улсын байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.
  • Цөмийн зэвсэггүй бүс байх, зэвсэглэлд үл нэгдэх болон терроризмын эсрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдал, хүний эрх, боловсролын солилцооны хөтөлбөрийг дэмжинэ.
  • Олон улсын хэмжээнд Монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай эх сурвалжийг эх орондоо буцаан авчрах талаар санал, санаачилгатай ажиллана.
  • Монгол туургатан дэлхийн иргэдтэй үүсгэж буй хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлж, түүх судлал, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарна.

  • Тохирох утга байхгүй.

Сонгууль-2017: БОЛОВСРОЛДОО анхаардаг хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтуудыг эндээс уншаарай. 

Сонгууль-2017: ЭРҮҮЛ МЭНДДЭЭ анхаардаг хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтууд амлалтуудыг эндээс уншаарай.

Сонгууль-2017: Байгаль орчиндоо санаа зовнидог хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтуудыг эндээс уншаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Дрейкийн гэрт буудалцаан болж, нэг хүн шархадсан гэв
2
19 цагийн өмнө
WOW | Долоо хоногт хоёр л удаа цэнэглэдэг ГАР УТАС гэнэ үү?
3
20 цагийн өмнө
"Met Gala 2024" дээрх тоохгүй өнгөрч боломгүй 10 мөч
санал болгох
1
23 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
13
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.