Мексикийн Табаско мужийн “Сайхан залуу 2017” уралдаан цуцлагджээ. Цуцлагдсан шалтгаан тун товч бөгөөд тодорхой. Сайхан залуу байсангүй. Өөрөөр хэлбэл зохион байгуулагчдын тавьсан шаардлагад тохирох оролцогч олдсонгүй гэсэн үг.“Мистер Табаско 2017” буюу Табаско мужийн сайхан залуу тодруулах тэмцээний дүрмэнд “Уралдаанд оролцогч нь 178 см-аас өндөр, 17-27 насны, англиар ярьдаг, стриптиз бааранд ажилладагүй байх ёстой” гэж заажээ.Энэ шаардлагуудын аль нь хамгийн хүнд байсан нь тодорхойгүй ч уралдаанд ердөө 6 залуу бүртгүүлсэн байна. Ирсэн зургаан залууг харж, зураг авсаныхаа дараа зохион байгуулагчид тэмцээнээ цуцлах зоригтой шийдвэр гаргажээ.

