Энэ сарын 16-17-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын "Юбилейный" спорт цогцолборт 200 мянган долларын шагналын сантай “WORLD MASTERS” жүдо бөхийн тэмцээн болно. Энэ тэмцээн нь 2017 оны эхний бөгөөд эцсийн Мастерс тэмцээн юм. Учир нь энэ жил Мастерс болоогүй.

“Мастерс” тэмцээн нь IJF-ийн жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх оролцдог онцлогтой бөгөөд жүдо бөхийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг билээ. Анхны “Мастерс” 2010 онд Өмнөд Солонгосын Сувонд болж, 2011 онд Азербайжаны Баку, 2012 онд Казахстаны Алматы, 2013 онд Оросын Тюмень, 2015 онд Мароккогийн Рабат, 2016 онд Мексикийн Гвадалахара “Мастерс”-ийг хүлээн авч байлаа. “Мастерс-2017”-д олимп, дэлхийн аварга хамгийн шилдэг жүдочид цуглах болно. Учир нь 2017 оны хамгийн сүүлийн энэ тэмцээнд чансааны оноогоо ахиулснаар жилийн эцэст жингээ чансаагаараа тэргүүлж, 50 мянган долларын шагнал авах эрхтэй болно.Тэмцээн хоёр хоног үргэлжилнэ. Masters” тэмцээнд 1 байр - 1800 оноо, 2 байр – 1260, 3 байр – 900, 5 байр – 648, 7 байр 468 оноо өгөх юм.
Шагналын сан 200 мянган доллар1-р байр: 6000 доллар (тамирчин: 4800 USD, дасгалжуулагч 1200 USD)2-р байр: 4000 доллар (3200 USD, 800 USD)3-р байр: 2000 доллар (1600 USD, 400 USD)
“WORLD MASTERS ST.PETERSBURG-2017” тэмцээний хуваарь12 сарын 1520.00 Сугалаа УБ-ын цагаар02.00 – 02.30 Жин: эрэгтэй 60, 66, 73кг; эмэгтэй 48, 52, 57, 63кг.12 сарын 1616.00 Урьдчилсан барилдаан: эрэгтэй 60, 66, 73кг; эмэгтэй 48, 52, 57, 63кг.22.30 Нээлтийн ёслол23.00 Финал: эрэгтэй 60, 66, 73кг; эмэгтэй 48, 52, 57,63кг.02.00 – 02.30 Жин: эрэгтэй 81, 90, 100, + 100кг; эмэгтэй 70, 78, + 78кг.12 сарын 1716.00 Урьдчилсан барилдаан: эрэгтэй 81, 90, 100, + 100кг; эмэгтэй 70, 78, + 78кг.23.00 Финал: эрэгтэй 81, 90, 100, + 100кг; эмэгтэй 70, 78, + 78кг.
Монголын шигшээ багЭрэгтэй60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг: Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, 73 кг: Г.Одбаяр, Н.Хадбаатар, 81 кг: О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг: Г.Алтанбагана, + 100 кг: Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн.Эмэгтэй48 кг: М.Уранцэцэг, 57 кг: Д.Сумъяа, 63 кг Б.Мөнгөнчимэг.