Нийтийн тээвэр хүлээх төвөгтэй санагддаг уу? Тэгвэл танд "Ub Smart Bus" аппликейшнийг санал болгож байна. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас гаргаж буй энэ програмаар дамжуулан та нийтийн тээврийн бүх чиглэлийн автобусыг хаана явж байгааг нь гар утсаараа харах, нэмэлт мэдээлэл авах боломжтой.
1. Үнэ төлбөргүй
Энэхүү аппликейшнээр Улаанбаатар хотын хүрээнд Нийтийн Тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа бүх автобусыг чиглэл болгоноор аль автобусны буудал дээр явж байгааг нарийн тодорхой харах боломжтой. Мэдээж үнэ төлбөргүй!

2. Чиглэлээр, автобусны буудлаар хайна.

Үндсэн гурван цэсээс гадна нэмэлтээр Хялбар хэрэглээ, Ойролцоо автобусны буудал, Тохиргоо гэсэн цэснүүдийг ашиглан мэдээлэл авч болно.
3. Чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Ямар төрлийн тээврийн хэрэгсэл аль чиглэлд үйлчилдэг, хөдөлгөөний цаг, автобус хоорондын зай гэх мэт мэдээллүүд харагдана. Та өөрийн байнга суудаг чиглэлийн автобусыг харахын тулд чиглэлээ хайсны дараа энэхүү ногоон өнгөөр тодотгосон хэсгийг дарахад дараагийн удаа заавал хайх шаардлагагүй юм. "Хялбар хэрэглээ" цэснээс чиглэлийн дэлгэрэнгүйг харах боломжтой болно.
4. Автобусны буудлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.

Автобусны буудал хайх хэсгээс хайлт хийж гарсан үр дүнгээс сонгосон буудлын нэр дээр дарахад дэлгэрэнгүй мэдээллийн хэсэг рүү орох ба ямар чиглэлийн автобуснууд ирэхийг жагсаалтаар харуулна. Мөн ирэх чиглэлийн автобус хэдэн буудлын өмнө ямар автобусны буудал дээр явж байгааг харуулна. Өөрийн сонгосон автобусны буудлыг Хялбар хэрэглээнд нэмэх, дэлгэцний мэдээллийг шинэчлэх боломжтой.
6. Ойролцоо автобусны буудлыг харах.

Үндсэн цэсний доод хэсэгт байрлах ойролцоо автобусны буудал хэсэг нь өөрийн байгаа байршлаас хамгийн ойролцоо байгаа автобусны буудлыг газрын зурган дээрээс харж тухайн автобусны буудал дээр ямар чиглэлийн автобус ирэхийг мэдэж болно. Хэрэглэгч өөрийн утасны GPS байршил тогтоогчийг асаасан байх шаардлагатай.
Ингээд үүнээс хойш автобус хүлээж цаг алдах хэрэггүй боллоо!

Аппликейшнийг татах холбоос: