Та интернэтэд ихээхэн цагийг өнгөрүүлдэг ч яг л ордог өнөөх хэдэн апп, сайтаа үзээд л өөр зүйл рүү хараахан орж, сонирхож чадахгүй байна уу? Эхний ээлжинд энэ 11 сайтаар зочлоод үзэхийг санал болгож байна. Танд хэрэг болж мэдэх юм шүү.
1. Radio Garden

Бөмбөрцгиийг эргүүлээд, хүссэн улс дээрээ аваачиж, тэнд явж буй, шууд дамжуулагдаж байгаа радиог сонсоорой.
2. Harvard CS50

Харвардын хамгийн алдартай хичээл интернэтэд үнэгүй байрладгийг мэдэх үү? Компьютерийн шинжлэх ухаан, програмтай холбоотой сургалт нь үнэгүй бөгөөд хэдэн сая хүн энэхүү хичээлийг үздэг байна.

Хэрвээ та гадаадаас худалдан авалт хийдэг бол зөвлөж байна. Amazon сайт дээрх барааны үнийн өөрчлөлт бүрийг эндээс хянах боломжтой бөгөөд жинхэнээсээ хямдарч байгаа эсэх, хэр их мөнгө хэмнэх боломжтойг хянаж болдог.
4. Open Library

4 сая гаруй ном, товхимол үнэгшй байрлаж байна гээд бод доо. Зөвхөн сонгодог зохиолууд ч биш, хичээлийн ном, намтар, орчин үеийн сонирхолтой зохиолууд дүүрэн бий.
5. Future me

Ирээдүйн өөртөө, эсвэл хэн нэгэнд захиа бичиж үлдээгээрэй. Хүссэн хугацаагаараа сонгоод захидлаа бичихэд яг тэр хугацаанд таны захидал онлайнаар хүрэх ёстой хүндээ очих болно.
6. myNoise

Хөгжим, чимээний инженерүүдийн бүтээсэн энэхүү сайтад бороо, кофе шоп, тоглоомын талбай, усны чимээ гээд бүхий л сайхан чимээнүүд үнэгүй байршиж байна. Хэдэн цагаар ч хамаагүй тоглуулах боломжтой.
7. JustWatch

Та ямар ч кино, цуврал байсан эндээс хайх үед хаа хаанаас үзэж болохыг шууд зааж өгнө. Өөр өөр олон платформоос хайж, цагаа үрэх шаардлагагүй.
8. Photopea

Яг л Фотошоп гэсэн үг. Гэхдээ үнэгүй. Зураг болон дизайн дээр ажилладаг хүмүүс яг одоо сонирхоод үзээрэй.
9. Khan Academy

Энэ бол хүн бүхний заавал ашиглах ёстой сайт. Хүүхэд, багш, эцэг эхчүүд, ер нь мэдлэг мэдээлэл олж авахыг хүссэн хэн бүхэнд зориулсан үнэгүй хичээл, сургалтаар дүүрэн.
10. My 90s TV

90-ээд оны АНУ-ын зурагтуудын хөтөлбөрүүдийг үзмээр байна уу? Мэдээ, дуу хөгжим, сонирхолтой шоунууд, кино гээд тэр үед зурагтаар гардаг байсан бүхнийг эндээс үзэх боломжтой.
11. Unsplash

Үнэгүй зургууд татаж авах боломжтой сайт. Хэрэв танд юуны ч юм гэрэл зураг хэрэг болоод, олж чадахгүй байвал эндээс хайгаад үзээрэй.
