Маргааш буюу 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, 7-8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.
Пүрэв гарагаас баасанд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 7-ны өдөр Төв аймаг, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Мөн маргааш Баянхонгорын зүүн, 6-7-нд шилжих шөнө Дундговийн хойд, 7-ны өдөр Сэлэнгийн нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр их цас орно.
Улаанбаатарт маргааш үүлэрхэг, өдөртөө 7 градус дулаан байх бол шөнөдөө 6 градус хүйтэн байна.
