Нүүрээ будаж, яг л мэргэжлийн сэтгүүл дээр гарсан мэт танилынхаа зургийг та фэйсбүүктээ цөөнгүй харсан бизээ.

Тэгвэл "Viralemon" сүлжээний энэхүү филтерийг ашиглах үед хэрэглэгчийн фэйсбүүкээр дамжуулан хувийн мэдээллийг нь системчилж байж болзошгүй талаар олон зуун хэрэглэгчид сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тус сүлжээг ашигласан хэрэглэгчид "Энэ филтерийг ашигласаг зураг 24 цагийн дараа устсан. Энэ сүлжээнд холбогдох үед таны профайл зураг, найзуудын жагсаалт, пост, зургууд системд хадгалагдана. Ингэснээр таны зөвшөөрөлгүй хэрэглэгдэх аюултай", "Зургаа оруулсны дараа миний зураг гэнэтхэн устсан" гэх зэргээр сэтгэгдэл үлдээжээ.

Фэйсбүүк компаний зүгээс тус сүлжээнд хяналт хийж байгаа бөгөөд одоогоор тодорхой хариу хэлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Харин цахим сүлжээний аюулгүй байдлыг шалгадаг Safeweb.norton.com сайтын зүгээс "Viralemon" сүлжээний эрсдэлт үнэлгээг 83 хувь гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Quartz