Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эйлон Паз: Пянз цуглуулагчид хөгжмийг илүү ойлгож, хүндэлдэг

Цуглуулгаа байнга арчилж, хамгаалж байх ёстой. Пянз сонсохдоо тавиад л орхиж ч болохгүй.


Гэрэл зурагчин Эйлон Паз амьдралаа өөрчлөхөөр 2008 онд Израиль улсаа орхин, Нью-Йоркт очжээ. Эдийн засгийн хямрал эхэлсэн байсан тул хэцүү байлаа. Олсон ажил нь пянзны дэлгүүрийн худалдагч. Тэр дэлгүүрт л Пазад пянз цуглуулагчдын тухай төсөл хийх санаа төрсөн юм.
Паз маш олон төрлийн “пянзчидтай” таарч байсан. Бусдаас онцгой цуглуулгатай хүмүүс түүний анхаарлыг гойд татдаг байлаа. Жишээ нь, The Beatles хамтлагийн White Album цомгийг л цуглуулдаг хүн байхад “Sesame Street” л авдаг хүн байдаг. Пянз цуглуулагчид бүгд өөр өөр ч тэдний дунд нэг нийтлэг зүйл байгааг Паз анзаарсан.
“Пянз цуглуулна гэдэг MP3 хадгалахаас хавьгүй хэцүү. Үнэтэй, хүнд. Цуглуулгаа байнга арчилж, хамгаалж байх ёстой. Пянз сонсохдоо тавиад л орхиж ч болохгүй. Пянзанд анхаарал халамж хэрэгтэй. Пянз цуглуулагчид өөр хэнээс ч илүү хөгжмийг ойлгодог, хүндэлдэг хүмүүс байдаг” гэж Паз ярьж байна.


1. Жо Буссард Мерилэнд мужийн Фредерик хот дахь гэрийнхээ доод хонгилд маш ховор пянзаа үзүүлж байна. Түүний цуглуулга 60 жилийн хөдөлмөр.


2. 2011 онд Ганад тэр Филипп Осей Кодзе хэмээх 80 настай эртэй уулзсан. Кодзе пянз тоглуулагчаа эвдчихсэн тул 30 жил пянзаа сонсоогүй гэж байв. Зассаны дараа пянзаа сонссон түүний царайг хар.


3. Италийн Монсуммано-Термегийн иргэн Алессандро Бенедетти цуглуулгынхаа гол эрдэнэ Оззи Осборны “Bark at the Moon” пянзыг бариад зогсож байгаа нь.


4. Их Британийн Манчестер хотын Энди Карти.


5. Нью-Йорк хот. Мириам Лина, Билли Миллер хоёр.


6. Лос Анжелесийн пянз цуглуулагч, хөгжмийн зохиолч, сэтгүүлч Оливер Ванг


7. Лондонгоос Филиппин нүүхээр пянзаа баглаж байгаа Кеб Дарж Тедди Макрейн “Hi-Fi Baby” дууг сонсон, кайф авч байгаа нь.


8. Лос Анжелесийн Жои Альтруда


9. Лос Анжелесийн Эотен Алапатт.


10. Бруклиний Шейла Бургель эмэгтэй поп хамтлагийн пянз цуглуулдаг.


11. АНУ, Массачусетс муж, Вустер. DJ Шейм гэртээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.