UBLife Logo
-

Хүнд өвчтэй О.Даваад туслах “Нэг амь-нэг сэтгэл” аян эхэллээ

Хүнд өвчтэй О.Даваад туслах “Нэг амь-нэг сэтгэл” аян эхэллээ

Ясны хорт хавдар туссан 22 настай залуу О.Даваад туслах “Нэг амь-Нэг сэтгэл” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн талаар өнөөдөр түүний ар гэрийнхэн болон Монголын гэрэл зурагчдын холбооны удирдлагууд, сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн нар мэдээлэл хийв.

Ажлын хүнд бэрхийг үл голон, халуунд халж, хүйтэнд хөрөн зүтгэж яваад нэг л өдөр зүүн хөлний дунд чөмөгний яс хайлж, ясны үрэвсэл нь хавдрын шинж тэмдэгтэй болсон гэсэн онош сонссон байна.  Хамгийн харамсалтай нь Монголд урьд өмнө нь хэзээ ч энэ төрлийн өвчинд хагалгаа хийсэн тохиолдол байхгүй ажээ. О.Давааг БНСУ-д эмчлүүлэхэд нийт 40 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж.О.Даваагийн ээж Д.Оролмаа “Бид гадаадын хэд хэдэн эмнэлэг рүү шинжилгээний хариуг явуулж эмчилгээний талаар тодруулсан. Үүнээс БНСУ-д хүүгийн минь хөлийг тайрахгүйгээр эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Тус улсад зорчих визний материалаа бүрдүүлж өгөөд хариугаа хүлээж байна. Өрх толгойлсон ээжийн хувьд ард түмнээсээ хүүд маань туслахыг чин сэтгэлээсээ гуйж байна” гэв.

Хандивыг ХААН банкин дахь 5013149430 тоот дансанд хүлээн авах бөгөөд туслахыг хүссэн иргэд, аж ахуй нэгжүүд 99924054 /ээж Д.Оролмаа/ дугаарын утсаар холбогдох боломжтой ажээ.Мөн үеэр сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн уг аяны тухай мэдээллийг олон нийтэд түгээх чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахыг нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээс хүсэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
44
35
45
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.