Японы акита үүлдрийн нохойны холбооноос их аварга Асашёорюүд цэвэр үүлдрийн акита нохой бэлэглэжээ. Тус холбоо акита нохойг хамгаалах, цэврээр нь хадгалан үлдээхийн төлөө ажилладаг бөгөөд Япон, Монгол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан Аса аваргад ийнхүү акита нохойн гөлөг бэлэглэсэн юм. Асашёорюү гөлгөө авсан талаар өнөөдөр олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн байна.

Түүний гөлөгний нэр Масао. 2 сартай Масао Монголд анх ирэхдээ шууд баяр наадмын уяачдын гал дээр зочилж, монгол ахуйтай танилцаж байна. Масао бол Японы акита нохойны холбооноос Пёнчан олимпийн аварга, уран гулгалтын тамирчин Загитовад бэлэглэсэн Масарү нохойны дүү юм байна.


