UBLife Logo
Бөх

Яшар Догу: Жордан Барроуз Франк Чамизо хоёр финалд өрсөлдөнө

Яшар Догу: Жордан Барроуз Франк Чамизо хоёр финалд өрсөлдөнө

Эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа оноо олгох Яшар Догугийн нэрэмжит ОУТ Туркийн нийслэл Стамбулд эхэллээ.

Тэмцээний эхний өдөр сэнсаацаар өндөрлөлөө. 97 кг-ийн жинд олимпийн аварга, дэлхийн хошой аварга Америкийн Кайл Снайдер хагас шигшээд Азербайжаны осетин бөх Асланбек Алборовт ялагдсан байна.

Алборов өнөөдөр Ираны залуучуудын дэлхийн аварга Мужтаба Голейжтэй аваргын төлөө барилдана. Алборов Снайдерийг 2 дахь удаагаа ялж байгаа нь энэ. Азербайжаны Шарип Шарипов, Туркийн Риза Йылдырым нарын ялсан нь хүрлийн төлөө Снайдертай барилдах юм.

74 кг-ийн жингийн финалд Жордан Барроуз, Франк Чамизо нар шалгаран үлдсэн. Тэд өнгөрсөн тавдугаар сард Нью-Йорк хотод гудамжны тулаанд халз барилдаж, Барроуз 6-5-аар ялсан билээ.  

Энэ удаад хэн нь ялах бол? Урьдчилсан шатанд Барроуз ганцхан барилдаж, Иракийн бөхийг ялсан бол Италийн куба бөх Чамизо Казахстаны Нуржан Бекжановийг (6:0), Туркийн Якуп Горыг (4:0), Ираны Сеид Дадашпурыг (6:0) ялсан.86 кг-д Америкийн Дэвид Тейлор бүх өрсөлдөгчөө цэвэр ялан, финалд Азербайжаны Мурад Сулеймановтай барилдах болжээ. 57 кг-ийн жинд алтын төлөө Америкийн Томас Гилман Беларусийн Димчик Ринчиновтой, 65 кг-д Али Рахимзаде (Азербайжан), Мехран Назири (Иран) нар аваргын төлөө баридана.Өнөөдөр 23.30 цагаас эрэгтэй 57-65-74-86-97 кг, эмэгтэй 50-55-59-65-72 кг-ийн жингийн финалын барилдаанууд болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
31
44
29
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.