UBLife Logo
OMG

Оддын талаар таны огт мэдэхгүй сонирхолтой 13 баримт

Оддын талаар таны огт мэдэхгүй сонирхолтой 13 баримт

Яагаад Кэти Перри цүнхэндээ Тейлор Свифтийн үсийг авч явдаг юм бол? Google Images,  Youtube яаж “төрсөн” юм бэ? Энэ бүгдийг та манай нийтлэлээс уншина уу.

1. Гүүглийн Google Images үйлчилгээг Женнифер Лопес эхлүүлсэн юм. 2000 оны Grammy ёслол дээр Жело олныг шуугиулсан Versace даашинзтай ирсний дараа гүүглээр Желогийн даашинзыг хайсан тоо түүхэн рекорд тогтоожээ. Ингээд Гүүглээс зураг хайдаг шинэ үйлчилгээ гаргасан түүхтэй.

2. Харин Youtube “төрсөндөө” Жастин Тимберлейк, Жанет Жексон хоёрт баярлах хэрэгтэй. 2004 онд америк хөлбөмбөгийн “Супер боул” тэмцээний завсарлагаанаар тэд дуулахдаа Тимберлейк Жанетийн хувцсыг тайлан, цээжийг нь нүцгэлж орхисон билээ. Телевиз тэр дороо зар сурталчилгаа гаргаж, Жанет ч тайзнаас буун одсон. Харин ихэнх үзэгч юу болоод өнгөрснийг ойлгож амжаагүй хоцорсон. Тэдний нэг нь Жавед Карим байлаа. Маргааш нь Карим гүүглээр Супер боулын бичлэгийг бүтэн өдөр хайгаад ч цээж нүцгэрсэн хэсгийг олж чадсангүй. Ингээд түүний толгойд хүн болгон бичлэг оруулж болдог сервис байгуулах санаа төрсөн байна.

3. Жүжигчин Лейтон Мистер шоронд төрсөн. Яг шоронд ч биш л дээ, шоронгийн эмнэлэгт төрсөн хэрэг. Түүний ээж Конни хар тамхины хэргээр торны ард сууж байхдаа Лейтоныг төрүүлжээ. Жүжигчин болсон хойноо Лейтон сар бүр ээж болон хүнд өвчтэй дүүдээ мөнгө явуулдаг байв. Харин дараа нь ээж нь бүх мөнгийг авдаг байсныг мэдээд бүх харилцаагаа тасалжээ.

4. Америкийн жүжигчин Эллен Деженерес, Их Британийн Кембрижийн герцог Кейт Миддлтон нар холын хамаатан. Тэдний өвөг сэр Томас Ферфакс эхнэр Энн Гаскойны хамт XVI зууны эхээр Их Британид амьдарч байжээ.

5. Тейлор Свифттэй тангараг тасрахаасаа өмнө Кэти Перри цүнхэндээ түүний үсийг авч явдаг байлаа. “Грэмми” ёслолын үеэр тэрбээр Майли Сайрус, Тейлор Свифт хоёртой хамт гоо сайхны өрөөнд оржээ. Тэр үед хоёулангаас нь хэсэг үс гуйж аваад цүнхэндээ хийсэн байна. Гэвч дараа нь Кэти Свифтийн хамтлагийн бүжигчинг урвуулснаас болж тэд муудалцаж эхэлсэн юм. Перри мөн Тейлорын найз залууг булаах гэж оролдоод чадаагүй удаатай.

6. Леонардо Ди Каприогийн ээж бие давхар байхдаа Флоренцийн музейд Леонардо Да Винчигийн зургуудыг үзэж байжээ. Яг тэр үед хүү нь гэдсэн дотор нь анх удаагаа хөдөлсөн гэдэг. Ийнхүү төрөх хүүгийн нэр тодорхой болжээ.

7. Райан Гослинг “Backstreet Boys” хамтлагт орохоос татгалзаж байжээ. Гослинг тэр үед Эй Жей Маклинтэй хамт нэг өрөөнд амьдарч байсан гэнэ. Маклин шинэ хамтлагтаа түүнийг оруулах гэж оролдсон ч Гослинг эрс татгалзсан байна.

8. Бенедикт Камбербэтч Өмнөд Африкт зураг авалтад орж байхдаа зэвсэглэсэн дээрэмчдэд олзлогджээ. Бас нэг жүжигчин залуугийн хамт машинаар зугаалж явтал тэднийг дээрэмчид барьж аваад хүлж, машиныхаа ачаанд хийсэн байна. Үхэх нь гэж айсан Бенедикт хашгарч чарлан, уйлж, суллахыг гуйж байтал дээрэмчид тэднийг яагаад ч юм орхиод алга болсон байна.

9. Николас Кейжийн жинхэнэ нэрийг Николас Ким Коппола гэдэг. Тэр Фрэнсис Форд Копполагийн хамаатан. Жүжигчний гараагаа эхлэхдээ Николас алдарт хамаатантайгаа холбогдохыг хүсээгүй тул Люк Кейжийн дуртай комиксийнхоо баатрын нэрийг авчээ.

10. Сара Жессика Паркер “Их хотын секс” цувралын гол баатар 4 эмэгтэйгээс ганцаараа нүцгэн зураг авахуулаагүй. Учир нь түүний гэрээнд нүцгэн зураг авахуулахыг хориглосон заалттай.

11. Майкл Жексон Харри Поттерийн номыг уншаад зохиолч Жоан Роулингэд зохиолоор нь мюзикл хийх санал тавьжээ. Гэвч Роулинг номоо амжилт олно гэж бодоогүй байсан болохоор татгалзсан байна.

12. Уитни Хьюстон “The Princess Diaries” киноны хоёр ангийн продюсерээр ажиллажээ.

13. Кендалл Женнерийн хоёр дахь нэр нь Николь. Ээж Крис Женнерийнхээ сайн найз модель Николь Браун Симпсоны дурсгалд зориулан энэ нэрийг авсан байна. Николь Браун Симпсон 1994 онд нөхөр Жей Симпсоныхоо гарт амиа алдсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.