UBLife Logo
Урлаг

Кыргызстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Н.Энхбаярыг хүлээн авч уулзлаа

Кыргызстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Н.Энхбаярыг хүлээн авч уулзлаа

Кыргызстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Монголын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзлаа. Н.Энхбаяр Чолпон-Ат хотод болсон олон улсын "Иссык-Кульск" форумын үйл ажиллагаанд оролцохоор Кыргызстанд очоод байгаа билээ.

Алдарт зохиолч Чынгыз Айтматовын 90 жилийн ойд зориулсан "Чынгыз Айтматов и вызовы современности" эрдэм шинжилгээний хуралд тэрбээр оролцож, үг хэлсэн юм. 

Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Н.Энхбаярыг форумд оролцсонд талархал дэвшүүлсэн бол Н.Энхбаяр "Чынгыз Айтматов бол Кыргызстан төдийгүй дэлхийн бүх нүүдэлчин ард түмний бахархал билээ. Би энэ хуралд оролцохыгоо өөрийн үүрэг гэж үзсэн" гэж ярьсан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
26
49
18
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.