UBLife Logo
-

Асахияма дэвжээ тусдаа гарлаа

Асахияма дэвжээ тусдаа гарлаа

Японы сүмогийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан энэ сарын 26-нд болж, “Асахияма” дэвжээнд ирэх сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өглөө. “Асахияма” дэвжээ өнгөрсөн жилийн хоёрдугаар сард ояката нь зодог тайлснаар хаагдан, “Огүрүма” дэвжээнд нэгдээд байсан юм. Асахияма ояката жонокүчи зиндааны гурван шавиа дагуулан шинэ дэвжээндээ нүүж очжээ. Тэдний дунд Монгол Улсын заан Ч.Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу байгаа. Асахирюү нэрээр өнгөрсөн тэмцээнд шинэ бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанаа хийсэн Б.Дэнзэнсамбуу Нагояд жонокүчи зиндаанд барилдана.   

Б.Дэнзэнсамбуу Японы “Тоттори Жёохокү” ахлах сургуульд гурван жил суралцан төгсөж, Тоттори мужийнхаа Биеийн тамир, спортын төвд ажиллаж байгаад мэргэжлийн сүмод орсон. 2014 онд  Японы дунд сургуулиудын тэмцээнд багаараа алт, хувиараа хүрэл медаль хүртэж байжээ. 182 см өндөр, 120 кг жинтэй. Асахияма ояката бол маэгашира цолтой байхдаа хоёр удаа башёд түрүүлсэн, хурц дайчин барилдаантай сэкивакэ Котонишики. Асахияма Б.Дэнзэнсамбуу “Асашёорюү шиг хатуу ширүүн барилдаантай, Хакүхо шиг бүгдэд хайрлагдсан ёкозүна болохыг хүсэж байна” гэж сэтгүүлчдэд ярьж байсан билээ. Харин Асахияма ояката “Сүмочид дотор бол том биетэйд орохгүй. Дандаа шидэж, тонгорч, монгол мэх хийх юм бол гэмтэж бэртэх аюултай. Тиймээс түлхэж довтолдог стилийн бөх болгоно” хэмээн монгол шавьдаа итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлсэн.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
49
3
18
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.