"The Economist Intelligence Unit" байгууллагаас жил бүр гаргадаг "Амьдрах өртгийн судалгаа"-ны 2018 оны дүнгээр Сингапур хот тав дахь жилдээ дэлхийн хамгийн үнэтэй хотоор тодорлоо. Сөүл хот харин хоёр дахь жилдээ 6-д жагсаж, Женев хоттой тэнцсэн байна.
Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 улсыг тодруулахдаа 160 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд үнэлгээ хийдэг аж. Үүнд: хоол, уух зүйлс, хувцас, байрны түрээс гэх зэрэг багтана.
Сингапур нь 2014 оноос хойш нэгдүгээр байрт жагссан бол үүнээс өмнө буюу 1992 оноос 2014 он хүртэл Токио хот 1-т жагсдаг байжээ.
Сүүлийн үеийн судалгааг харахад эхний 10-т багтдаг байсан Нью-Йорк, Лос Анжелес зэрэг хотууд 13, 14-т оржээ. Энэ нь долларын бусад мөнгөн тэмдэгттэй харьцах ханш буусантай холбоотой гэжээ.
Ингээд жагсаалтын эхний 10 байранд багтсан улсуудыг хамтдаа харцгаая.
Эх сурвалж: BusinessInsider