Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сар шинэдээ бэлдэж буй хүмүүст санал болгох 9 БЭЛЭГ

"Урвуулагч" хэмээн шороон гахай жилдээ үнэ цэнэ бүхий үндэсний бэлэг бэлэглэж, сар шинэдээ сайхан шинэлээрэй!



Сар шинийн баярыг Монголчууд бид өргөн дэлгэр тэмдэглэж, айлд ирсэн гийчин бүрийн гарыг цайлгадаг уламжлалтай билээ. Сүүлийн жилүүдэд “хятадын” гэх тодотголтой, хэрэглээнд бараг л хэрэггүй зүйлс худалдаж авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хүний хэрэгцээнд нийцэхүйц зүйл бэлэглэхийг санал болгох болсон.

Улаанбаатар хотын өрхийн 80 хувь нь, хөдөө орон нутгийн өрхийн 94 хувь нь цагаан сарын баярыг тэмдэглэдэг гэсэн судалгааг MMCG гаргажээ. Цагаан сарын баярын нийт төсвийн 60 гаруй хувийг зочдын гарыг цайлгах бэлгэнд зарцуудаг байна. Бэлгээ сонгохдоо 16 хувь нь импортын бараа, 36 хувь нь үндэсний үйлдвэрлэлээ, 47 хувь нь аль алиныг нь сонгодог гэжээ. Харин цагаан сараар авсан бэлэг нь хэр хэрэгцээтэй байдгийг асуухад 64 хувь нь хэрэгцээгүй гэж хариулсан. Тэгэхээр бид та бүхэндээ хүнд хэрэгцээтэй бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бэлэг бэлдэх 9 санааг хүргэж байна.


1. Арьсан эдлэл 

Үндэсний үйлдвэрлэл гэхээр хамгийн түрүүнд арьсан эдлэл санаанд орох байх. Тэр дундаа мөнгө болон карт хийдэг жижиг хэтэвч, тэлээ, түлхүүрийн оосор зэргийг санал болгож байна. Хэтэвчний хувьд автобус болон банкны карт, бага хэмжээний бэлэн мөнгөө хийж явахад тун тохиромжтой.

2. Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн


Химийн найрлагагүй, хүний биенд ээлтэй олон бүтээгдэхүүнийг үндэсний компаниуд болон хувь хүмүүс хийдэг болсон. Хүний гар цайлгах бэлэг маань хүнд хэрэгтэй зүйл байвал хэн хэн нь сэтгэл ханамжтай байх болов уу. Жишээ нь гарын саван, уруулын тос зэрэг гоо сайханд харшлахгүй зүйлсийг сонгоорой.

3.Ноос, ноолууран бүтээгдэхүүн


Цагаан сарын сонгодог бэлэгт ноос, ноолууран бүтээгдэхүүн гарцаагүй орно. Тэр дундаа оймс, бээлий, малгай ороолт түгээмэл бэлгийн сонголтод багтдаг. Хажуугаар нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих маш сайхан боломж.

4.Бэлгийн карт


Бэлгийн карт нь авсаархан хэрнээ үнэ цэнэтэй. Энэ дундаас Мобикомын бэлгийн картыг онцолж байна. 1000₮, 2500₮, 5000₮, 10000₮ гэсэн тун боломжийн үнэтэй. Тухайн хүний хэрэглэдэг багц, үйлчилгээнээс хамаараад 1GB, 2.5GB, 5GB, 10GB дата эрх идэвхжих ба хэрвээ урьдчилсан төлбөрт бол дагалдах бонус нэгж нь 10 дахин үржигдэх гэнэ. Энгийн нэгжний карт биш үржигддэг нөхцөлтэй ЖИНХЭНЭ БЭЛГИЙН КАРТ гэдгийг анзаараарай. Хэнд ч бэлэглэхэд хамгийн тохиромжтой бэлэг.

5.Амттан


Хүүхэд том хүнгүй амттанд дуртай. Гэхдээ амттаны сонголтоо хийхдээ анхаарах учиртай. Болж өгвөл монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байвал сайн. Монголд үйлдвэрлэж буй шоколад, аньс чацарганы шүүс, аарц зэргийг сонгож болно. Хүйтэн сэрүүний улиралд хүн бүрийн дархлааг дэмжихэд тустай хайр халамж үнэртсэн бэлэг байх болов уу.

6.Ном


Бэлэг бэлгийн дээд ном гэдэг. Гэхдээ бэлгэнд зузаан бөгөөд шинжлэх ухааны ном бэлэглэвэл тийм ч тохиромжтой биш. Тэгэхээр нимгэн, уран зохиолын ном байвал зүгээр. Мэдээж номын дэлгүүрүүд ороход сонголтууд таны өмнө харагдах биз ээ.

7.Хуанли


Сар шинээр тухайн жилийн өнгийг тодорхойлсон хуанлиг настай хүмүүс болон гэрийн эзэнд бэлэглэвэл тохиромжтой. Нэг жил таны өгсөн бэлгийг хэрэглэнэ гэхээр сайхан биш гэж үү? Өдөр тутмын зурхайгаа уншиж, дээр нь тэмдэглэл хүртэл хөтөлж болно шүү дээ. Монгол ёс заншил, соёлыг илтгэсэн зураг бүхий, гоёмсог хуанлинууд сонгож монгол уран бүтээлчдээ дэмжээрэй.

8.Гахай дүрст бэлэг


Монголчууд бид гарч буй жилийн дүрс, бэлгэдэл бүхий зүйлд дуртай байдаг. Гахай жил гарч байгаа тул гахайн дүрстэй соронз, номны хавчуурга, лаа бэлэглэх сонголт байж болох юм.

9.Бэлэн мөнгө


Бэлэглэх хүндээ үнэ цэнэтэй бас нэгэн бэлэг бол яахын аргагүй бэлэн мөнгө. Бэлэн мөнгөө шууд өгөхөд тохиромжгүй тул үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн цагаан сарын баяртай зохицох зурагтай дугтуйг сонгоорой.


"Урвуулагч" хэмээн шороон гахай жилдээ үнэ цэнэ бүхий үндэсний бэлэг бэлэглэж, сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 
 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
20 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
1
1