UBLife Logo
Нийгэм

ОХУ-ын ITMO их сургуулийн осолд орсон оюутнуудаа Хятадын консул эргэж очжээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
ОХУ-ын ITMO их сургуулийн осолд орсон оюутнуудаа Хятадын консул эргэж очжээ

ОХУ-ын Санкт Петербург хотын Мэдээллийн технологи, механик, оптикийн их сургуулийн байрны дээвэр энэ сарын 16-нд нурсан билээ. Их сургуулийн захиргаанаас мэдээлснээр байранд засварын ажил хийж байсан бөгөөд гэмтэж, бэртсэн хүн байхгүй гэнэ.

Нийт 86 хүнийг авран, нүүлгэн шилжүүлснээс хамгийн сүүлд гадаадын 21 оюутанг байрнаас гаргасан байна. Энэ 21 оюутан нь Монгол, Хятад, Вьетнамын оюутнууд байжээ. Тус ангид хичээл орж байсан тооны багш  Наталья Серебрянская одоо ч стресснээсээ гараагүй байгаа гэнэ. Оюутнууд ч шоконд орсон байгаа аж.

Тиймээс Хятадын консул оюутны байранд ирж, нутгийн оюутнуудтай яриа өрнүүлж, сэтгэл санааг нь засах арга хэмжээ авсан байна. Харин манай Москва дахь ЭСЯ-наас хэргийн талаар огт мэдээлээгүй хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
3
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.