UBLife Logo
-

Швейцарь харьж, Польш үлдлээ

Швейцарь харьж, Польш үлдлээ

“Евро 2016” тэмцээний плей-оффын тоглолтууд эхэллээ. Анх удаа 24 баг оролцсон тус тэмцээний шөвгийн 16-д сул баг цөөнгүй үлдсэн. Жишээ нь, Швейцарийн баг муу хэсэгт орсны ачаар л дараагийн шатанд гарч ирсэн. Албаничуудыг Шерийн тав дахь минутад хийсэн гоолын ачаар арай ядан ялж, Румынд ялагдаж яваад тэнцэж, дараа нь талбайн эзэн Францын баг хүчээ хэмнэн, хичээж зүтгээгүйн ачаар бас л оноо зулгааж чадсан. Харин Польшийн шигшээ Украин, Хойд Ирландыг зовлонгүй ялж, Германтай эн тэнцүү үзэлцсэн. Левандовски гоол хийгээгүй байгаа ч тэдний баг Камиль Гликээр удирдуулсан маш чадварлаг хамгаалалттай. Энэ тоглолтод ялбал хэн нэгэн дэлхийн аваргын аманд очихгүй, Хорват-Португалийн ялсантай тоглоно гэхээр цааш явах магадлал ч өндөр. “Евро 2016”-д хаалгандаа гоол алдаагүй байсан Польшийн баг тоглолт дуусахын өмнөхөн Шакиригийн гайхалтай цохилтоор бөмбөг алдсан ч ямар ч гэсэн 11 метрийн цохилтоор ялж чадсан.

Швейцарьчууд 2006 оны ДАШТ-д Украинд мөн л пенальтигаар ялагдаж байлаа. 10 жилийн дараа түүх давтагдах нь тэр. Уг нь бэлтгэл дээр тэд пенальти голчлон давтаж байсан ч хэрэг болсонгүй. Шакири унаж татан, тооны харьцааг тэнцүүлсний дараа тэд нэмэлт цагт тун сайн тоглосон. Гэвч польш хаалгач Фабьянски барьц алдаагүй. Ингээд тоглолтын хувь заяаг пенальтигаар шийдэх боллоо.

Лихтштайнер гоол, Левандовски ч гоол. Энэ үед Швейцарийн лидер Жака хаалганы гадуур цохиж, багаа хөөдсөн юм. Түүний дараа талбайд гарч ирсэн Милик, Шакири, Глик, Шер, Блащиковски, Родригес нар бүгд гоол оруулсан. Ялалтын гоолыг Крыховяк хийж, Польшийн баг дараагийн шатанд шалгарлаа.

Багийн од Жакагийн ганц алдаа тоглолтын хувь заяаг ийнхүү шийдэж орхисон. Шөвгийн 16–гийн анхны тоглолтын шилдэг тоглогчоор Польшийн хаалгач Фабьянски, Швейцарийн Жердан Шакири нарыг нэрлэвээс зохилтой. Шакиригийн гоол одоогийн байдлаар энэ тэмцээний хамгийн гоё гоолд тооцогдож байна.Швейцарь – Польш 1:1 (0:1, 1:0, 0:0, 0:0), пенальти - 4:525.06. 22.00. “Жоффруа-Гишар”Гоол: 0:1 – 39 Блашчиковски, 1:1 – 82 Шакири.Швейцарь – Зоммер, Шер, Родригес, Лихтштайнер, Журу, Шакири, Жака, Бехрами (Фернандес, 77), Жемаили (Эмболо, 58), Мехмеди (Дердийок, 70), Сеферович.Польш – Фабианьски, Глик, Енжейчик, Пишчек, Паздан, Блашчиковски, Крыховяк, Мончиньски (Йодловец, 101), Гросицки (Пешко, 104), Милик, Левандовски.Шар хуудас: Шер (55), Енджейчик (58), Паздан (111), Журу (117).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
17
47
37
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.