Жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн долоодугаар сарын 1-3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд Азербайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словен, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол гэсэн 13 орны эрэгтэй 65, эмэгтэй 61, нийт 126 жүдоч өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 56 тамирчин оролцох бол БНХАУ 17, ОХУ 12, Азербайжан 9, Япон 7, БНСУ-аас 6 тамирчин иржээ.

Казахстанаас 4 жүдоч ирснээс 48 кг-ын жинд Г.Отгонцэцэг барилдахаар болжээ. Энэ жинд нийт 10 тамирчин барилдахаас манай гавьяат тамирчин М.Уранцэцэг оролцоно. Сүүлийн гурван тэмцээнд Г.Отгонцэцэгт ялагдаад байгаа түүний хувьд “Рио 2016” наадмын өмнө ийнхүү өрсөлдөгчтэйгээ халз учрах нь. Сонирхолтой нь, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Люксембургийн шигшээ багаас монгол залуу Баяраагийн Билгээ барилдана.Өнөөдөр 13 цагаас эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд эхэлнэ. Орой 17 цагаас медалийн төлөөх барилдаантай. "Чингис хаан" гранпри тэмцээний нээлтийн ажиллагаа 2-ны өдрийн 16.00 цагаас болно.Эрэгтэй60 кг: Д.Амартүвшин, Г.Баттулга, Н.Сэр-Од, Д.Баярмагнай66 кг: Д.Алтансүх, А.Батсуурь, Р.Алтаннаран, Б.Эрхэмбаяр73 кг: Н.Хадбаатар, Б.Батгэрэл, Б.Пүрэвдаваа, С.Баяртүвшин81 кг: Н.Дагвасүрэн, Э.Мөнхжаргал, Г.Төрмөнх, Б.Алтансүх90 кг: Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Б.Тэнгис-100 кг: Б.Амбасэлмаа, Г.Түвшинжаргал, О.Хангал, Д.Ишдорж+100 кг: Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, Э.Амартүвшин, Б.СугаржаргалЭмэгтэй48 кг: М.Уранцэцэг, Э.Базаррагчаа, М.Долгоржав, Б.Хорлоо52 кг: Ч.Аззаяа, Б.Алтанцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Болор-Эрдэнэ57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, Ц.Хулан, П.Буянхишиг63 кг: Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, Б.Баасанжаргал70 кг: Ц.Наранжаргал, М.Даваасүрэн, Б.Хонгорзул, А.Оюунгэрэл-78 кг: П.Лхамдэгд, М.Ууганжаргал, Г.Сарангоо, Б.Мягмарцэнд+78 кг: О.Жавзмаа, Б.Мөнхтуяа, Г.Гантогос, Э.Гандиймаа
Тэмцээний хуваарьVII.01- Баасан• 13 цагаас эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг,• 17 цагаас медалийн төлөөх барилдаанVII.02 - Бямба• 13 цагаас эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг хэсгийн барилдаан• 16.00 цагаас нээлтийн ажиллагаа• 17 цагаас медалийн төлөөх барилдаанVII.03 - Ням• Эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй 78, +78 кг• 17 цагаас медалийн төлөөх барилдаан