UBLife Logo
-

Эрэгтэйчүүдийн уран сайхны гимнастик “хоомой” спорт уу

Эрэгтэйчүүдийн уран сайхны гимнастик “хоомой” спорт уу

Сүүлийн үед эрэгтэйчүүдийн уран сайхны гимнастикийг спортын төрөл болгон батлуулах хөдөлгөөн гарч байгаа. Гэвч Олон улсын гимнастикийн холбооноос тэднийг олимпийн бус төрөлд ч бүртгэхээс татгалзаж байгаа юм. Яагаад ийм саад учирч байна вэ?

Спортын гимнастикт эрчүүдийг харж дассан ч харин уран сайхны гимнастикт тэднийг харна гэхэд сэтгэлд нэг л буухгүй байгаа нь ихэнх спорт сонирхогчдын бодол. Уран сайхны гимнастик гэдэг урт тууз, бөмбөг, цагариг эргүүлсэн охидууд хөгжмийн аянд дасгал хийдэг спорт. Ёстой жинхэнэ эмэгтэй хүний гоо сайхныг спортын эрч хүчтэй хослуулсан төрөл билээ. Далайн эрэг дээр дасгал хийж байгаа энэ бичлэгийг үзээд та уран сайхны гимнастик гэдэг яагаад уран сайхны гэгддэгийг ойлгох болно.

Тэгвэл сүүийн үед эрчүүд энэ спортод нэвтрэн орж ирээд байгаа аж. Олон улсын гимнастикийн холбооноос (FIG) хүлээн зөвшөөрөгдөөгүй ч эрэгтэйчүүдийн уран сайхны гимнастик дэлхий дахинд нэлээд тархаад байгаа. Үндсэн хоёр төрөл бий.1.    Испани төрөл. Эрчүүд л хийж байгаагаас биш хувцас өмсгөл, тууз, цагариг гээд яг л эмэгтэйчүүдийн уран сайхны гимнастик. Шүүлт, оноо өгөх систем ч ижилхэн.

2.    Япон төрөл. Энэ төрлийг арай эрэгтэйлэг гэж нэрлэвээс зохино. Хувцас, хийж буй дасгал гээд бие хамгаалах урлагийн хэмжээнд хүрсэн тул уран сайхны гимнастикийн эмэгтэй тамирчид ийм тэмцээнд орвол шууд ялагдана. Хэрэгсэл нь ч өөр. Уран сайхан байдал, биеийн уян хатан чанар, үзэсгэлэн гоо бараг хамаагүй спорт.

Энэ хоёр төрлөөс Японы эрэгтэй уран сайхны гимнастик нь эрт үүсэн бий болжээ. 30 жилийн өмнө Токиод болсон Дэлхийн цомын тэмцээн дээр хийсэн үзүүлэх тоглолт европчуудад огт таалагдаагүй бол харин Азид тархаж эхэлсэн байна. Испани төрөл нь 2000-аад оны дундуур үүсэж, Испанид УАШТ зохион байгуулагдаж эхэлсэн. Олон улсын гимнастикийн холбооноос 2009 онд уран сайхны гимнастикийг эмэгтэйчүүдийн спорт хэмээн албан ёсоор зарлахад испани гимнастикчид эрс эсэргүүцэл илэрхийлж байлаа.

Эрэгтэйчүүдийн уран сайхны гимнастик Япон, Австрали, Канад, Малайз, ОХУ, АНУ, Өмнөд Солонгос, Мексикт хөгжсөн. Тэмцээн уралдаанаа олон улсын холбооны IFG нэрэн дор явуулдаггүй. Тус спортыг дэмжигчид “Эмэгтэйчүүд бокс, бөх, хүндийг өргөлт, хөлбөмбөг, хоккей тоглож болж байхад яагаад эрчүүд уран сайхны сэлэлт, гимнастикт хүч сорьж болохгүй гэж? Энэ бол хүйсээр ялгаварласан хэрэг” гэж эсэргүүцэж байгаа юм.Эрэгтэйчүүдийн уран сайхны гимнастикийг спортын төрөл гэж бүртгэх цаг ирэх болов уу?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
21
39
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.