UBLife Logo
Newsfeed

Жонни Деппийн 33 насны зөрүүтэй найз бүсгүй Юлия Власова

Жонни Деппийн 33 насны зөрүүтэй найз бүсгүй Юлия Власова

Бүсгүйчүүдийн эрлэг, сэтгэл татам эр Жонни Депп маань хөгширсөн ч залуулаг хэвээр байгаа төдийгүй өөрөөсөө 33 насаар дүү 28 настай орос загвар өмсөгч Юлия Власова гэх бүсгүйтэй харилцаа үүсгэсэн талаар шуум гараад байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж экс эхнэр болох Амбер Хердтэй дуулиант шүүх хурлыг хийгээд байсан Жонни Депп ийнхүү аз жаргалтайгаар зурагт буусан нь сайшаалтай.

Түүний хувьд өр зөөлөн эр гэгддэг бөгөөд шүүх хурал дээр харилцаатай байсан бүсгүйчүүд нь ирж өмөөрсөн анхны эр болоод байсан. Одоогоор тэд албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд харилцаагаа ихэд нууцалж байгаа аж. Арга ч үгүй биз ээ дуулианы эзэн Жонни Деппийг сонирхон чих тавин суух шүтэн бишрэгчид олон шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.