Барууны оддын хувьд Хэллоуин жирийн нэг баяр биш этгээд, сонин хачин загвар, сэтгэмжээрээ өрсөлдөх тулаан юм. Германы супер модель, жүжигчин Хайди Клумыг Хэллоуины Хатан хаан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Жил бүрийн аравдугаар сарын сүүлийн өдөр хүмүүс Хайдиг ямар хувцастай гарч ирэх бол хэмээн догдлон хүлээдэг. Тэрээр Клеопатра, эмгэн, сүнс, мангас, гүнж, харь гаригийн хүн, тэр байтугай чийгийн улаан хорхойн дүрд хувилж байв. Энэ жил ч тэр “тэргүүлсэн”. Хайди Клум өөрийнхөө зүүн гарт хувилаад хүрээд ирсэн байлаа. Шивээс, нугалаа, үрчлээ гээд бүгд ижилхэн ч харин таслуулсан маягтай байсан нь аймшиг төрүүлж байв.

“Би гараа хараад дотор нь багтаж чадах болов уу гэж бодсон. Ингээд л ийм хувцас хийх санаа төрсөн юм. Өмсөх гэж бүтэн 6 цаг болдог юм” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн.

“Хэллоуин 2026” баярын нэгэн трэнд нь одод нэг нэгэндээ хувилсан явдал байлаа. Ким Кардашьян рэп дуучин North West, телевиз хөтлөгч Лиза Ринна —Кайли Женнер, Пэрис Хилтон — Бритни Спирс, Зендея — Холли Берри, Керри Вашингтон — Жейн Фонда болсон байв.















