Гэмтлийн улмаас Нагоя башёд эхний өдрөөс барилдаагүй манай бөх Чиёошёома маргаашнаас барилдана. Маэгаширагийн 15-д бичигдэж байгаа тул 50 хувийн амжилтаа үзүүлэхгүй бол жюүрёод унах аюултай байгаа юм. Маргааш тэрээр Такарафүжитэй барилдах болжээ.

Чиёошёома нурууны мөгөөрсний ивэрхийний дуран хагалгаанд зургаадугаар сарын 28-нд орсон билээ.