UBLife Logo
Newsfeed

Энэ долоо хоног цаг агаар ямар байх вэ?

Энэ долоо хоног цаг агаар ямар байх вэ?

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан цаг агаарын урьдчилсан төлөвийг найдвартай эх сурвалж болох цаг уур, орчны шинжилгээний газраас хүргэе.

5 хоногийн урьдчилсан мэдээний зургаас харахад хур тунадас ихтэй долоо хоног болж өнгөрөх нь ээ. Иймд иргэд та бүхэн борооны цув, усны гутал зэргээ базааж, аялал зугаалгад явахдаа цаг агаарын нөхцөл байдалд тохируулан бэлтгэлээ зэхээрэй.

2024 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 28, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн төв хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18..+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 23-нд дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо, 24, 25-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.