Аавууд гэдэг хайр дүүрэн гүндүүгүй ертөнцийг бид “хал нь гадна аа, хайр нь дотроо” хэмээн тодорхойлдог. Хүүхдүүдийнхээ өдөр тутмын жижигхэн зүйлс болгонд оролцдоод байдаггүй мэт хэрнээ тэд хэзээний л бүхнийг харж анзаарчихсан байдаг нь хөөрхөн. Тэгээд хэлж, мэдэгдэхгүйгээр хамаг зүйлс шидээ олоод биелчихсэн тохиолдол олон доо. Аавуудын энэ хайр дүүрэн чанарыг илтгэх долоон үйлдлийг сонирхуулъя.
1. Ажлаа тараад гэртээ харихдаа чиний дуртай амттаныг авчрахаа мартдаггүй.

Хэчнээн том болсон ч аав чинь гэртээ харих замдаа чиний дуртай амттаныг аваад ордог бол түүний хайраа илэрхийлж байгаа хамгийн том үйлдэл юм шүү. Өнгөц харахад энгийн л амттан мэт боловч “Чамайг бодож явлаа” гэсэн аавын чимээгүй халамж тэнд шингэсэн байдаг.
“Манай аав өнөөдөр ажлаасаа надад чихэр авчирсан. Олон төрлийн амттай чихэр. Гэхдээ аав миний хамгийн дуртай сүүтэй амтыг нь ялгаад авчирчээ”.
2. Тоглоом шоглоом хийдэг.

Чамайг бага байхад аав чинь чамтай тоглоом шоглоом хийж, элдвийн зүйл ярьж инээлгэдэг байсан уу? Аавуудын хувьд хүүхэдтэйгээ тоглож, хөгжилдөх нь зүгээр нэг зугаа биш, хайраа илэрхийлэх нэгэн арга. Тэр үедээ үнэн мэт санагдсан ч хожим бодоход инээдтэй дурсамж болон үлдсэн олон түүх бий. Жишээ нь, тарвасны үр санамсаргүй залгичихвал гэдсэн дотор чинь ургадаг гэх тухай сонссоноо одоо ч бодохоор инээд хүрдэг.
Нэгэн интернет хэрэглэгч: “Намайг бага байхад аав тоглоом чинь шөнө болохоор зурагт руу орж унтдаг гэж хэлдэг байсан. Тиймээс зурагтаа эрт унтраагаад тоглоомуудаа амрааж бай гэдэг байлаа. Би зурагт үзэх гээд уйлдаг байсан ч аавынхаа хэлсэнд итгээд хэсэг хугацаанд эрт унтдаг болсон” хэмээн дурсжээ.
Хүүхэд насанд болсон эдгээр жижигхэн тоглоом шоглоом хожим дурсамж болон үлдэж, аавынхаа хайрыг сануулах нандин мөчүүд болдог билээ.
3. Чамд хэрэгтэй бүхнийг анзаараад, бэлдэхийг хичээдэг.
Аавууд тэр бүр “Юу хэрэгтэй байна?” гэж асуугаад байдаггүй. Гэхдээ үр хүүхдийнхээ хэрэгцээг анзааралгүй өнгөрөөдөггүй. Халаасны мөнгө нь хүрч байгаа болов уу, дата нь дууссан юм биш биз, өдрийн хоолоо идсэн болов уу, автобусандаа амжсан болов уу гээд өдөр тутмын жижигхэн зүйлсийг хүртэл чимээгүйхэн бодож явдаг. Залгахгүй, холбогдохгүй байх вий гэж санаа нь зовох нь ч элбэг.

Нээрэн, гэр бүлдээ санаа тавьдаг “Hero аав”-д зориулан Мобикомын family үйлчилгээг гаргасан байна лээ шүү. Гэр бүлийн зургаа хүртэлх гишүүнтэйгээ нэг групп үүсгэж, гэр бүлийнхээ хэрэглээг нэг дороос зохицуулах боломжтой. Ингэснээр хүүхдийнх нь нэгж, дата дууссан болов уу гэж санаа зовох шаардлагагүй болно оо гэсэн үг.
Family группийн гишүүд хоорондоо хязгааргүй үнэгүй ярих боломжтой. Мөн kids care хэсгээс хүүхдийнхээ байршлыг бодит цагт харах, хаагуур явж байгааг нь хянах, утасных нь цэнэг 10 хувиас доош орвол мэдэгдэл авах, Мобиком аппликейшнээр дамжуулан шууд залгах зэрэг олон боломж нээлттэй юм билээ. Мөн Хүүхдийнхээ дугаарыг сар бүр цэнэглэх шаардлагагүй. Нэг удаа тохируулснаар сар бүр автоматаар цэнэглэгдэнэ.
Өдөр тутамд анзаарагддаггүй мэт боловч үргэлж үр хүүхдийнхээ төлөө санаа тавьж байдаг аавын халамжийг технологийн тусламжтайгаар хялбаршуулж өгчээ. Мобикомын family үйлчилгээнд нэгдэхийг хүсвэл:
Энд дарж нэгдээрэй.
4. Чамайг асуугаагүй байхад л эвдэрсэн зүйлсийг чинь засчихсан байдаг.
Аавуудын хайраа илэрхийлдэг нэгэн хэлбэр нь эвдэрсэн бүхнийг засаж, янзлах. Гэрлийн чийдэн солихоос эхлээд урагдсан номыг наах, эвдэрсэн тоглоомыг чинь янзлах, бүр машины цасыг цэвэрлэх гээд л олон зүйл байж болно. Аавын гараар хийгдсэн жижигхэн засвар бүрийн цаана чамайг гэсэн сэтгэл нь байдаг юм шүү.
“Би 44 настай, аав маань сарын дараа 88 хүрнэ. Гэхдээ өнөө өглөө намайг ажилдаа явахаас өмнө машины цасыг минь цэвэрлэчихсэн байсан” .

Өөр нэгэн интернет хэрэглэгч: “Арван жилийн өмнө аавын маань хийсэн гацуур мод. Аав маань одоо бидний дунд байхгүй ч жил бүр шинэ жилээр энэ модоо засаж, аавыгаа дурсан санадаг” хэмээн бичжээ.
5. Баяр ёслол, амралтын өдрөөр өөрийн гарын хоолоо хийдэг.

Ихэнх аавууд гал тогоондоо тэр бүр харагдаад байдаггүй ч онцгой үед тэдний хийдэг өөрийн гэсэн “гарын хоол” ч янзтай даа. Баяр ёслол, амралтын өдрөөр гал тогоондоо орж, гэрийнхэндээ дуртай хоолыг нь хийж өгөх нь аавуудын хайраа илэрхийлдэг нэгэн хэлбэр ч байж мэднэ. Хоолны амтнаас гадна “Аавын хийсэн хоол” гэдэг өөрөө гэр бүлийн нандин дурсамжийн хэсэг болдог.
6. Чамд хэрэгтэй гэж бодсон постуудаа явуулдаг.
Аавуудын хайраа илэрхийлдэг бас нэг сонирхолтой арга нь фейсбүүкийн пост явуулах. Чамд хэрэг болж магадгүй зөвлөгөө, сонирхож явдаг зүйлийн чинь тухай мэдээлэл, сургалт, ажил, бүр шинэ хувцасны зар ч байж болно. Өөрөө нэг их тайлбарлахгүй, зүгээр л постоо явуулчихаад “хар даа” гэсэн шиг л орхино.
Заримдаа хариу бичихээ мартчихсан байхад хүртэл дараагийн нэг пост аль хэдийн ирчихнэ. Гэхдээ тэр бүрийн цаана “Чамд хэрэг болох болов уу” гэж бодсон аавын анхаарал бий.
7. Мэддэг, чаддаг зүйлсээ чамд зааж сургахыг хүсдэг.

Дугуй солих, сагс тоглох, жижиг засвар хийх, Рубикийн шоо эвлүүлэх гээд л өөрийн мэддэг, чаддаг бүхнээ хүүхдэдээ зааж өгөхийг хичээнэ. Заримдаа энэ нь аав, хүүхэд хоёрын хамтдаа цагийг өнгөрөөх нэгэн арга болдог. Тухайн үедээ чамд урт, уйтгартай заавар шиг санагдаж болох ч хожим хэрэг болох нь гарцаагүй.
