UBLife Logo
Newsfeed

“Wandance”-ийн мангака Кохигийн гараар зурсан анимейшн олны анхаарлыг татав

“Wandance”-ийн мангака Кохигийн гараар зурсан анимейшн олны анхаарлыг татав

“Wandance” бол 2019 оноос цувралаар гарч эхэлсэн бүжгийн сэдэвт манга. Тус бүтээлийг Coffee хэмээх мангака бүтээсэн. Тэрээр өмнө нь “Kotera-san Climbs”, “Shittaka Brillia” зэрэг бүтээлээрээ танигдсан юм.

“Wandance” нь зохиолынхоо агуулгаас гадна бүжгийн хөдөлгөөнийг дүрслэн харуулдаг өвөрмөц зураглалынхаа ачаар олны анхаарлыг татсан. Coffee бүжгийн хөдөлгөөн бүрийг динамик, амьд байдлаар дүрсэлдэг. Энэ нь уншигчдын анхаарлыг сайн татдаг. Үүнд түүний бүжгийн талаарх хувийн туршлага ч нөлөөлсөн. Мөн “бүжгийн хөдөлгөөнийг мангагаар хэрхэн илэрхийлж болох вэ?” гэсэн санаанаас “Wandance” төрсөн гэж Coffee тайлбарлаж байжээ. Мөн тус манганы анимэ хувилбар дээр алдарт бүжиг дэглээч RIEHATA бүжгийн зөвлөхөөр ажиллажээ.

Олны хүлээлт өндөр байсан “Wandance” анимэ 2025 оны аравдугаар сарын 8-нд цацагдаж эхэлсэн. Анимэ нь 2D дүрслэл болон 3D CGI-г хослуулсан бөгөөд ялангуяа бүжгийн хэсгүүдэд motion capture болон 3D технологийг ашигласан юм. Гэвч анимэ гарсан үеэсээ бүжгийн хэсгийг муухан CGI-г шүүмжилж эхэлсэн. Зарим тоймд бүжгийн хэсгүүд нь манганы динамик зураглалтай харьцуулахад хангалттай эрч хүчтэй харагдахгүй байгааг ч шүүмжилсэн байдаг.

Харин 2026 оны наймдугаар сарын 6-нд болон есдүгээр сарын 1-нд Coffee өөрийн цахим хуудсаар дамжуулан богино хэмжээний гараар зурсан анимейшныг нийтэлсэн байна. Тэдгээрт “Wandance”-ийн дүрүүдийн бүжгийн хөдөлгөөнийг ямар ч өнгө, нарийн CGI эффектгүй, rough зураглалын хэлбэрээр гараар зуржээ. Гэсэн хэдий ч энгийн хар цагаан зурааснаас бүрдсэн эдгээр анимейшн нь хөдөлгөөний хэмнэл, биеийн жингийн шилжилт, камерын өнцөг зэрэг талаараа үзэгчдийн анхаарлыг татсан юм. Ялангуяа Coffee-ийн өөрийн мангад ашигладаг динамик хөдөлгөөний мэдрэмж богино анимейшнуудад ч хадгалагдсан байна.

Үүний дараа цахим орчинд Coffee-ийн богино анимейшнийг албан ёсны анимэгийн бүжгийн хэсгүүдтэй харьцуулсан пост, сэтгэгдлүүд гарч эхэлжээ. Зарим хэрэглэгчид бүр “Анимэгийн CGI нь хэтэрхий муу байсан болохоор мангака өөрөө анимейшн хийж сурсан” гэх мэтээр хошигнож байгаа юм. Мэдээж энэ нь Coffee үнэхээр анимэгийн чанарт сэтгэл дундуур байгаад өөрөө анимейшн хийсэн гэсэн үг биш. Харин мэргэжлийн бүжигчид, motion capture, 3D CGI ашигласан томоохон төслөөс илүү энгийн гараар зурсан анимейшн нь яагаад илүү амьд мэдрэгдэж байна вэ? гэсэн сонирхолтой харьцуулалтыг бий болгож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...