Токио олимпын аварга, дэлхийн хошой аварга Дэвид Тейлор Парисын олимпын АНУ-ын шигшээ багийн сонгон шалгаруултад Аарон Брукст ялагдаад дасгалжуулагчийн ажилд шилжсэн. Одоо тэр Оклахомагийн их сургуулийн багийг удирдаж байна. АНУ-д их сургуулийн дасгалжуулагч гэдэг нэр хүндтэй ажил. Ялангуяа Оклахома шиг бөхийн уламжлалтай сургуульд орох нь нэр төрийн хэрэг. Энэ их сургуульд 1992 оноос хойш олимпын хошой аварга, дэлхийн 4 удаагийн аварга, домогт Жон Смт ажиллаж байлаа.
Дэвид түүний ажлыг хүлээн авсан бөгөөд 6.45 сая ам.долларын 6 жилийн гэрээ байгуулжээ. Ийнхүү 33 настай Тейлор чөлөөт бөхийн хамгийн өндөр цалинтай дасгалжуулагчдын тоонд багтлаа.