Хүн амьтдын гоо зүйн цензурт сэтгэл зүй, байгалийн хувьсал, соёлын хүчин зүйлс нөлөөлдөг. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл “хөөрхөн” гэх ойлголт нь ихэвчлэн нялх хүүхдийг санагдуулам том нүд, дугуй царай, жижиг хамрыг дүрсэлдэг гэнэ. Энэхүү ойлголтыг “хүүхдийн схем” гэж нэрлэдэг байна. Тэгвэл царай муутай гэх ойлголт нь дээрх тодорхойлолтоос эсрэг болж таарах нь ээ. Ингээд хамтдаа дэлхий дээрх бидэнтэй зэрэгцэн оршиж буй царай муутай амьтдыг харцгаая.
#1 Blobfish
Дэлхийн хамгийн царай муутай амьтан гэгддэг энэхүү загас нь Австрали, Тасманийн далайн гүнд амьдардаг. Түүнийг сайн харваас цэлцгэнүүр маягийн бүтэцтэйгээс гадна дэлхийн татах хүчнээс үл харгалзан яс булчингийн дутагдалтай амьтан юм.
#2 Алхан толгойт сарьсан багваахай
Алх толгойт сарьсан багваахай нь Африкийн хамгийн том сарьсан багваахай юм. Тус сарьсан багваахайн ер бусын гавлын бүтэц нь чанга дуугарахад нэн ялангуяа эрэгчнийх нь орооны үеэр цуурайтсан чимээ гаргах үүрэгтэй аж. Мөн түүний үнэрлэх мэдрэмж гойд сайн ба хамрынхаа тусламжтайгаар боловсорсон жимсийг түүж иддэг байна.
#3 Babirusa
Бабируса бол Индонезийн арлуудаас гаралтай зэрлэг гахай юм.
#4 Нил ягаан мэлхий
Нил ягаан мэлхий бол том биетэй, жижиг толгойтой, ер бусын хоёр нутагтан амьтан юм. Энэхүү мэлхий нь амьдралынхаа ихэнх хугацааг газар доор өнгөрөөдөг ба тахиатай төстэй дуу чимээ гаргадаг гэнэ.
#5 Бөхөн гөрөөс
Бөхөн гөрөөс гол төлөв Төв Азийн тал хээр нутагт амьдардаг нэн ховор амьтан юм. Түүний булцуут том хамар нь тоос шороотой хуурай нөхцөлд дасан зохицоход тусалдаг ба тоосыг хамраараа шүүж, өвлийн улиралд хүйтэн агаар уушги руу нь орохоос сэргийлдэг.
#6 Нүцгэн мэнгэ харх
Нүцгэн мэнгэ харх нь үсгүй, үрчлээстэй арьс, тод шүдээрээ алдартай өвөрмөц мэрэгч амьтан юм. Тэд өвдөлтийг тэсвэрлэх чадвартай ба хүчилтөрөгч багатай газар доорх нөхцөлд оршин тогтнохдоо зохицсон байдаг. Тэдний гадаад төрх нь эвгүй харагдаж байж магадгүй ч энэ нь тэдний газар доорх амьдралын үр дүн гэдгийг ойлгох хэрэгтэй.
#7 Унжуу хамарт сармагчин
Борнеогийн уугуул унжуу хамарт сармагчин нь урт, том хамраараа алдартай. Эрдэмтэд тэдний асар том хамрыг дуу өсгөх зориулалттай гэж үздэг. Мөн тэд маш чадварлаг усанд сэлэгчид юм.
#8 Чонон загас
Чонон загас нь Хойд Атлантын болон Хойд мөсөн далайн хүйтэн усанд амьдардаг махчин амьтан юм Түүний хурц шүднүүд айдас төрүүлэхээс гадна цусанд нь хөлдөлтөөс хамгаалах бодис агуулагддаг.
#9 Одон хамарт сохор номин
Хойд Америкаас гаралтай одон хамарт сохор номин нь 22 салаа од хэлбэртэй хамартай өвөрмөц амьтан юм. Түүний энэхүү хамар нь амьтны ертөнц дэх хамгийн мэдрэг бүтцэд орох ба тус мэдрэгч нь олзоо илрүүлэхэд нь тусалдаг байна.
#10 Goblin Shark
Гоблин акул бол урт, хавтгай хоншоор, хурц эрүүгээрээ алдартай далайн гүн дэх ховор амьтан юм. Түүний эрүү нь олзоо барьж авахын тулд урагшаа түрсэн байрлалтай байдаг бөгөөд хачирхалтай дүр төрх нь далайн эрс тэс гүн хувьслын замд өөрчлөгдсөний жишээ юм.