UBLife Logo
Спорт

Өнөөдрөөс Монголын футзалын дээд лиг хөшгөө нээнэ

Өнөөдрөөс Монголын футзалын дээд лиг хөшгөө нээнэ

Монголын футзалын дээд лигийн тэмцээнд арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хөшгөө нээж, ирэх оны зургаадугаар сарын 28-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Энэ зуурт арван багийн хооронд нийтдээ 92 тоглолт явагдах учиртай. Уг тэмцээнийг Масс телевизээр шууд дамжуулах ажээ.

Сонирхуулахад, Футзалын дээд лигийн тэмцээний эхний есөн жилд “Унаганууд” клуб бүгдэд нь түрүүлсэн. Тэд зургаан жилийн хугацаанд 85 тоглолтод дараалан ялагдаагүй юм. 2020 оны есдүгээр сард “Арвис”-т хожигдож, энэхүү амжилтаа завсардуулсан боловч, түүнээс хойш ч ялгуусан амжилтаа үргэлжлүүлсээр өнгөрсөн улиралтай золгосон.

Харин өнгөрсөн улирлын дээд лигт “Солонго 5” түрүүлснээр эл тэмцээний аваргын цомыг гардсан хоёр дахь багаар тодорсон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.