Айчи-Нагояа ХХ Азийн наадмын тэмцээний 4 дэх өдөр буюу есдүгээр сарын 24-нд манай хоёр тамирчин рингэнд гарна. Өчигдөр эрэгтэй 60 кг жинд Г.Лундаа Филиппин улсын тамирчинтай тулалдаж, шүүгчдийн 3:2 гэсэн саналаар ялагдал хүлээсэн билээ.
Өнөөдөр “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн боксын 51 кг-ын жинд эхний тулаанаа Пакистаны боксчин Мариагийн эсрэг хийж, хүнд цохилтоор буулган авлаа.
Эхний үед 4:1-ээр илүүрхсэн ОУХМ О.Есүгэн тоглолтын 2-р үеийн төгсгөлд өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулан тоолуулсан. Улмаар 3-р үед ахин 2 удаа хүнд цохилтод оруулж тоолуулснаар рингний шүүгч тоглолтыг зогсоож манай тамирчин ялалт авсан.

О.Есүгэн шөвгийн наймын тулаанаа есдүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын тамирчин, олимп, дэлхийн аварга Ву Югийн эсрэг хийнэ. Өмнө нь хоёр боксчин Ханжоугийн Азийн наадмын хагас шигшээд тулж байсан юм.
