Айчи-Нагояа ХХ Азийн наадмын тэмцээний 4 дэх өдөр буюу есдүгээр сарын 24-нд манай хоёр тамирчин рингэнд гарна. Өчигдөр эрэгтэй 60 кг жинд Г.Лундаа Филиппин улсын тамирчинтай тулалдаж, шүүгчдийн 3:2 гэсэн саналаар ялагдал хүлээсэн билээ.
Эмэгтэйчүүдийн 51 кг жинд Үндэсний шигшээ баг, Аврагч спорт хорооны тамирчин О.Есүгэн Пакистан улсын тамирчин Мариа-тай эхний тулаанаа хийх болно.
Эрэгтэйчүүдийн 70 кг жинд Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин О.Бямба-эрдэнэ Хятад улсын тамирчин Ли Гуофэн-тай мөн эхний тулаанаа хийх болно.
Тэмцээн 11:00 цагт эхэлж, 51 кг жинд О.Есүгэн 2 дахь хос буюу 11:15 минут, 70 кг жинд О.Бямба-эрдэнэ 11 дэх хос буюу 13:30 минутын үед рингэнд гарах болно.
Тэмцээний шууд дамжуулалтыг “Тэнгэр” телевизээр хүлээн авч үзээрэй.
